
Сонгуулийн сурталчилгаагаа казах хэлээр хэвлүүлсэн иргэдэд шаардлага хүргүүлсэн байна
Баян-Өлгий аймгаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа казах хэлээр хэвлэн, түгээж хууль бус үйлдэл гаргажээ. Тодруулбал тус аймгийн АН, МАН-аас орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид сурталчилгааны материалаа казах хэлээр, хэвлэн түгээсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан "Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн" хэмээн заасныг, мөн Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан "Монгол улсын нутаг дэвсгэрт олон нийтийн зар буюу албан хэрэг бусад зүйлсийг монгол хэлээр хөтлөн явуулна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас албан ёсны шаардлага хүргүүлсэн байна. Мөн аймгийн намууд нь давхар шаардлага хүргүүлжээ.

