Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангахыг хотын дарга үүрэг болголоо
  • Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ
  • 3 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна
  • Covid-19: 46 хүнээс халдвар илэрлээ
  • Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ
  • Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ
  • Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа
  • Дүүрэг бүрт 2-3 шинжилгээний цэг ажиллаж байна

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Мэдээ МАН "НЭГТГЭХ ХҮЧЭЭ" ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЧИГЛҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ

МАН "НЭГТГЭХ ХҮЧЭЭ" ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЧИГЛҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ

2020-10-042020-10-04
0
0
0

Хүүхдийн эрхийн тухай хууль"-ийн 12.1.6-д хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа болон хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулах  тухай Засгийн газрын үүрэг оролцоог тодорхой заагаад өгчихсөн байдаг. Гэтэл Засгийн газар нь Сангийн яамтайгаа нийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүүхэд хамгаалагч" хөтөлбөрийн энэ оны санхүүжилтийг тэвчиж болох зардал гэсэн үндэслэлээр зогсоочихсон байдаг. Хүүхдээс мөнгө харамладаг төртэй байхад, хүүхэд аюулгүй орчинд амьдарч чадаж байгаа билүү. У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдрийн  НИТХ нь  хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахад яагаад ингэж хойрго хандав. Төр нь хүүхдүүддээ ингэж хатуу хандаж байхад түүний бодлогыг хэрэгжүүлж байгаа газрууд нь ямар байдлаар ажиллах билээ. Төрийн хамгаалалтад байх ёстой хүүхдүүдэд төр төмөр нүүрээ харуулж байгаа нь нуух аргагүй үнэн болчхоод байна. 

Тухайн аймаг, дүүрэг хорооны засаг даргаар ахлуулсан хүүхэд хамгаалах үүрэгтэй хамтарсан баг гэж байгуулагдсан байдаг. Гэтэл тэр багийн ажлаа хийх нөхцөл боломжийг өнгөрсөн 4 жил дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хангаагүй. Тэд хүүхэд хамгаалах ажлын Санхүүжилтийг нь өөрсдийнхөө тансаглалд зарцуулчихжээ.

Жилд дунджаар 1500-2000 орчим хүүхэд гэмт хэргийн золиос болж байгаа судалгааг цагдаагийн байгууллага нь гаргажээ. Хаалттай хаалганы цаана хэн нэгэн цэвдэг сэтгэлтний гарын шүүс болж байгаа үрсээ Монголын төр хамгаалж чадаж байгаа билүү.

Хүүхэд  уйлах чимээнээр хөршүүд нь цагдаа дуудаж, асуудлыг хүндрэхээс өмнө шийдэж бас болох байсан ч дарлагч этгээд дараа нь намайг яах бол гэх айдас тэдэнд байдаг байна. Энэ эрсдлийг олж хараад Тахрын албыг байгуулж, гэрч хохирогчийг хамгаалаад эхэлж байсан юм уг нь. Гэтэл төр солигдоод л Х.Тэмүүжингийн хийсэн ажлыг үргэлжлүүлэхгүй гэх эрх баригч МАН-ын шалихгүй улс төрөөс болж Тахарын албыг татан буулгаж, гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоо үгүй болсон байдаг. Хэрэв энэ ажил явж байсан бол хүн бүр айл бүр, хөрш бүр мэдээлэгч байж, бяцхан амиар  хохирохгүй байх боломжтой байв. Харамсалтай нь гэрчээ битгий хэл хохирогчоо ч олигтой хамгаалж чадахгүй байгаа нь хуулийн салбарынхны үнэн төрх. Үүнийг өөрчлөх сэтгэл  энэ төрд алга. Хүүхдийн эрхийн конвенцод хүртэл нэгдээд орчихсон Монгол улсад хүүхдийн эрх хөсөр хаягдсаар удаж байна.  Аз жаргалтай гэгдэх хотод амьдарч буй үрс минь асуудалтай төрийн буруу шийдвэрийн золиос  болсоор байх уу?

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post

Коронавирусийн халдвар авсан 313 хүнээс 307 нь эдгэжээ

Next Post
unnamed

"Бүхнийг гэр хороололд" уриатай АН-ын мөрийн хөтөлбөрийн онцлох заалтууд

OnlineTV

Холбоотой мэдээ

УБ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангахыг хотын дарга үүрэг болголоо

OnlineTV
2021-03-012021-03-01
0
14
1
0
Товчоод

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ

OnlineTV
2021-03-012021-03-01
0
13
1
0
тандалт

3 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна

OnlineTV
2021-03-012021-03-01
0
10
1
0
амба

Covid-19: 46 хүнээс халдвар илэрлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
15
0
0
тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
11
0
0
Шинэ засаг

"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяды төлөвлөгөө"-г ЗГ баталжээ

OnlineTV
2021-02-182021-02-18
0
153
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг