Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • Гуравдугаар сард цастай шуургатай байна
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангахыг хотын дарга үүрэг болголоо
  • Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ
  • 3 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна
  • Covid-19: 46 хүнээс халдвар илэрлээ
  • Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ
  • Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ
  • Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Цаг үе, үйл явдал Г.Төгөлдөр: Ардын нам СХД-ийн иргэдийн эсрэг ажиллаж, Нийслэлийн төр захиргааны байрыг Яармаг руу шилжүүлсэн

Г.Төгөлдөр: Ардын нам СХД-ийн иргэдийн эсрэг ажиллаж, Нийслэлийн төр захиргааны байрыг Яармаг руу шилжүүлсэн

2020-09-092020-09-09
0
1
0

Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд АН, МАХН, Шинэ нам, Иргэний зориг ногоон нам хамтарч оролцохоор болсноо мэдэгдэж СХД-ийн 6-р хороо буюу бидний нэрлэж заншсанаар Ханын материалын урд талбайд хэвлэлийн хурал хийлээ.

Энэ газрыг сонгох болсон нь учиртай. 2012-2016 онд Нийслэлд АН засаглаж байх үедээ Нийслэлийн хүн амын 10 хувь буюу 330 мянган хүн амтай энэ дүүрэгт хөгжлийг авчрах зорилгоор Нийслэлийн төр захиргааны байрыг барих шийдвэрийг гаргаж 2013 онд шав тавьж байсан ч МАН 2016 дахин засаглах эрхийг авахдаа иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан энэ ажлыг зогсоож, хотын захиргааны байрыг Яармагт барих шийдвэрийг гаргасан байдаг.

Г.ТӨГӨЛДӨР СХД-ИЙН АН-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ

СХД 43 хороотой. 43 тойрогт хуваагдсан. Энд АН-ын 33 нэр дэвшигч, МАХН-ын 9 нэр дэвшигч, Шинэ намын нэг нэр дэвшигч хамтарч нэг баг болж оролцохоор болж байна. Ер нь яагаад энэ сонгуульд хамтарч оролцох болсон бэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. СХД-ийн хувьд сүүлийн 30 жилд МАН-аас өөр нам олонхи болж үзээгүй. Зөвхөн МАН 30 жил энд дүүрэгт төр барьсан. Үүний эцэст 9 дүүргээс ажилгүйдэл, ядуурал бүх үзүүлэлтээрээ сүүл мушгиж байна. Энэ бодит байдлыг сурвалжлаасай гэсэн үүднээс энд мэдээлэл хийж байна. 2012-2016 онд тухайн үеийн Нийслэлийн засаг дарга  Э.Бат-Үүл Нийслэлийн төр захиргааны байрыг барихаар шийдвэр гаргаж, зураг төсөл нь гарч, ажил явагдаж байсан. Гэтэл 2016 онд Ардын нам олонхи болж, СХД-ийн иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулж, Яармаг руу нүүлгэх шийдвэр гаргаснаас энэ газар балгас болж үлдсэн. Энэ газар төр захиргааны байр баригдсан бол СХД-т хөгжил ирэх байлаа. Хоёр хоногийн өмнө НИТХ-ын дарга Дагва гэдэг хүн Аз жаргалтай хотыг харьяа гэвэл гудамжаар алхаад үз гэж мэдээлэл хийсэн. Аз жаргалтай хотын дүр зургийг хараасай гэсэн үүднээс та бүхнийг энд цуглуулаад байна.

МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР:

-МАН-ын дарангуйлал, авилга, ажилгүйдэл мөн ядуурлын эсрэг Монголчуудын бүгд эвсэх хэрэгтэй байна. МАН-ын хийж чадахгүй байгаа алдааг нь засахын төлөө эвсэх ёстой. МАН-ын дарга ард түмнийхээ амьдралаас дэндүү тасарчихсан байна. Дэргэдээ байгаа дарга нарыг магтахаас өөрийг хэлэхээ больжээ. Бодит байдалд ажилгүйдэл хэтэрлээ гэж хэлэхэд сонсохгүй байна. Тийм учраас бид орон нутгийн сонгуульд АН, ИЗНН, Шинэ намтай нэгдэж МАН-ын дарангуйллыг таслан зогсооно. Ард түмэн дэмжвэл манай залуучууд дуу хоолой нь болж чадна. Хүнд хэцүү амьдралаасаа салах өдөр аравдугаар сарын 15-ны өдөр байх болно гэж мэдээллээ.

I Like ThisUnlike 1
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
БОАЖЯ

Анх удаа нөхөн сэргээлтийн ажлыг тусгай дансанд байршуулсан барьцаа мөнгөөр хийнэ

Next Post
гэрэл

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлийг АТГ шалгаж эхэлжээ

OnlineTV

Холбоотой мэдээ

тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
12
0
0
tsergiin emneleg vactsin

Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
10
0
0
навалин

Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа

OnlineTV
2021-02-242021-02-25
0
12
0
0
шинжилгээ зу

Дүүрэг бүрт 2-3 шинжилгээний цэг ажиллаж байна

OnlineTV
2021-02-232021-02-23
0
22
0
0
ерөнхий сайд вакцин хийлгэв

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ COVID19-ийн эсрэг вакцины анхны тунг тариуллаа

OnlineTV
2021-02-232021-02-24
0
23
0
0
vactsin huleen avlaa

БНХАУ-ААС КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИН ХҮЛЭЭН АВАВ

OnlineTV
2021-02-232021-02-23
0
20
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг