Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
Шинэ мэдээ
Өнөөдөр
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • Дээд шүүх цахим бүртгэлээсээ Ц.Тувааныг хасч, С.Эрдэнийг бүртгэхээс татгалзав
  • 10 хүнээс коронавирус илэрлээ
  • ХУВИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
  • Энэ сарын 14-нөөс эхлэн PCR шинжилгээнд хамрагдах иргэд цахимаар цаг авна
  • 6000 орчим цэцэрлэг барих хөрөнгө авлигын гэмт хэрэгт алдагдах байсныг 2020 онд АТГ таслан зогсоожээ
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Ардчилсан Үндсэн хууль баталсны 29 жилийн ой тохиож байна
  • ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮВШИНД УРЬДЧИЛАН ХЭЛЭХ, МЭДЭЭЛЭХ БОЛОМЖГҮЙ ҮЗЭГДЭЛ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Нүүр Мэдээ АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ ОРОН ШВЕЙЦАРИАС ТУРШЛАГА СУДАЛНА

АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ ОРОН ШВЕЙЦАРИАС ТУРШЛАГА СУДАЛНА

2020-09-042020-09-04
0
0
0

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Швейцарын хөгжлийн агентлагын дарга хатагтай Стефани Буриг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид шинэ түвшинд өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Хоёр орны хамтын ажиллагаа 2002 оноос хүмүүнлэгийн ажлаар эхэлсэн бөгөөд өнөөдөр хил дамнасан усны асуудал, хөдөө аж ахуй, хог хаягдал, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна.

Швейцарын Хөгжлийн агентлагын дарга Стефани Бури: "Өнөөдрийн уулзалтаар ирэх дөрвөн жилийн хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, шинэ түвшинд гаргах боломж, бололцоо байгаа талаар санал солилцох хүсэлтэй байна.  Учир нь 2024 оноос бид хамтын ажиллагааг зогсоож, түншлэлийн хэмжээнд буюу ижил түвшний оролцоотой байлгахаар зорьж байна. Ингэснээр нэг тал тусалж, туслуулдаг бус хамтран шийдэж, харилцан ашигтай ажиллах боломжтой болох юм. Мөн бид улс орнуудад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна хөдөө аж ахуй, хил дамнасан усны менежмент болон бусад асуудлаар бүс нутгийн судалгааг хийдэг. Үүндээ Монгол улсыг хамруулахаар зорьж байгааг энэ дашрамд дуулгая." гэсэн юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: "Бид Швейцарын Хөгжлийн агентлагтай хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаас гадна олон улсын түвшинд бие биенийхээ санаачлагыг харилцан дэмжиж, хамтран ажиллаж байгаадаа талархдаг. Эдгээрээс бидний чухалчилж байгаа гол асуудал нь Тогтвортой хөгжлийн боловсрол юм. Иргэдийн тэр дундаа хүүхэд, багачуудын боловсролын асуудалд анхаарлаа хандуулж, эх дэлхийгээ хайрлах, байгальтайгаа зөв харьцах тэр сэтгэл, хүмүүжлийг төлөвшүүлэх нэн тэргүүний шаардлага байгааг онцолмоор байна . Түүнчлэн манай улс Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээрээ тодорхойлсон. Энэ хүрээнд бид ковид-19 цар тахлын байдлаас шалтгаалан аялал жуулчлалын бэлтгэл ажлаа хангахаар ажиллаж байна. Швейцарь бол аялал жуулчлалын гайхалтай бүс нутаг. Тиймээс бид туршлага судлах, онлайн хурал уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байна." гэдгээ онцоллоо.

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
Otgonulzii2-745x450

Монгол брэндийг онлайнаар дэлхийд борлуулна

Next Post
амбасэл

ЭМЯ: Дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

OnlineTV

Холбоотой мэдээ

139026825_212479877220019_166776234640963746_n

Дээд шүүх цахим бүртгэлээсээ Ц.Тувааныг хасч, С.Эрдэнийг бүртгэхээс татгалзав

OnlineTV
2021-01-152021-01-15
0
52
0
0
Д.Нарангэрэл2020

10 хүнээс коронавирус илэрлээ

OnlineTV
2021-01-142021-01-14
0
53
0
0
zasag

ХУВИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

OnlineTV
2021-01-132021-01-13
0
59
0
0
шинжилгээ

Энэ сарын 14-нөөс эхлэн PCR шинжилгээнд хамрагдах иргэд цахимаар цаг авна

OnlineTV
2021-01-132021-01-13
0
55
0
0
iaac

6000 орчим цэцэрлэг барих хөрөнгө авлигын гэмт хэрэгт алдагдах байсныг 2020 онд АТГ таслан зогсоожээ

OnlineTV
2021-01-132021-01-13
0
505
0
0
дарга

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

OnlineTV
2021-01-132021-01-13
0
59
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.1K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.6K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.1K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
877

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг