Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 77 хүнээс халдвар илэрлээ
  • "Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ
  • Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
  • Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ
  • Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна
  • Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ
  • Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
  • Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home COVID19 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОХГҮЙ

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОХГҮЙ

2020-08-252020-08-25
0
1
0

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэг, 13 аймгийн 19,900 багш өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар сургалтад хамрагдаад байна. Үлдсэн найман аймаг энэ өдрүүдэд сургалтаа зохион байгуулж байгаа.

Энэ хичээлийн жилд нийслэл болон зургаан аймгийн нийт 377 сургууль нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар орон нутгийн элсэлт 54, нийслэлийнх 60 хувьтай үргэлжилж байгаа. Наймдугаар сарын 28-н гэхэд элсэлтийн ажил дуусч, эцсийн дүн мэдээ гарна.

Багшийн сул орон тооны мэдээллийг зургаадугаар сард нэгтгэсэн. Одоогийн байдлаар 3,069 багшийн сул орон тоо байгаа бөгөөд сонгон шалгаруулалт хийгдэж байна. Хамгийн эрэлттэй нь бага ангийн багш бол математик, гадаад хэл, хөгжим, хими, биологийн багшийн орон тоо удаалж байгаа.

Улсын хэмжээнд давхардсан тоогоор 66 компани 140 цэгээр дамжуулан дүрэмт хувцасны борлуулалтыг хийж байна.

Сурах бичгийн нөхөн хангалт хийгдсэн, сургуулиудад хуваарилах ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэх дүн мэдээг илрүүллээ.

Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор нийт сургуулиудын 89 хувь нь нэгээс хоёр удаагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийгээд байна. Есдүгээр сарын 1-н гэхэд гурав дахь удаагийн халдваргүйжүүлэлтийг хийж, хичээл эхлэх бэлэн байдлыг хангана. Нийт 2,160 гар угаалтуурыг ерөнхий боловсролын сургуулиудад нэмж байршуулсан. Нэг угаалтуурт ногдох хүүхдийн тоо 46 байна. Цаашид гар угаалтуурын тоог нэмэгдүүлнэ" хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдах уу?

- БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн бөгөөд хуучин уламжлалт нээлтийн арга хэмжээг зохион байгуулахгүй. Есдүгээр сарын 1-ний өглөөнөөс хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Харин хичээл эхлэхээс өмнө тухайн сургууль хичээлийн жилийн онцлог, шинэ багш нарын талаар эсвэл ахмад багш нарынхаа сургаалийг видео хэлбэрээр бэлтгэж хүргэж болно.

- Сурагчид дүрэмт хувцас өмсөх үү?

- 2013 оноос хойш өмсөж байгаа нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө. Дүрэмт хувцасны үнэ нэмэгдээгүй. Хүүхдэд ялгаатай байдал үүсгэхгүйгээр дүрэмт хувцсаараа жигдэрнэ гэж мэдээллээ. 

I Like ThisUnlike 1
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
SKOREA-health-virus

КОВИД19: CӨҮЛД ХАЛДВАРЫН ТОО НЭМЭГДСЭНЭЭС СУРГУУЛИУДЫН ХИЧЭЭЛИЙГ ОНЛАЙНД ШИЛЖҮҮЛЭВ

Next Post
шадар

УОК: ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХУГАЦААГ ЕСДҮГЭЭР САРЫН 15 ХҮРТЭЛ СУНГАХ САНАЛ ГАРГАЛАА

OnlineTV

Холбоотой мэдээ

261674-28092020-1601282841-287857181-800

77 хүнээс халдвар илэрлээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
22
1
0
Оюу толгой

"Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
24
1
0
Bolovsrol

Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна

OnlineTV
2021-03-052021-03-05
0
22
1
0
ub city

Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
23
0
0
Niislel

Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна

OnlineTV
2021-03-052021-03-05
0
10
0
0
Уртнасан

Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ

OnlineTV
2021-03-032021-03-03
0
93
1
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг