
2023 он гэхэд Монгол улсад зээлийн хүү сарын нэг хувь болно
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар (2020.08.20) Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.
Өмнө нь 20.5 орчим хувь байсан зээлийн хүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жигнэсэн дундаж хүү нь 16.3 хувь болж буурсан. Бидний авч буй арга хэмжээний хүрээнд зээлийн хүү жил бүр нэг хувиар буурах, дөрвөн жилийн хугацаанд 4 хувиар буурч, 2023 оны эцэс гэхэд сарын 1 хувийн хүүтэй байх зохион байгуулалтын арга хэмжээ авагдана. Үр дүнг нь бид ингэж тооцож байгаа хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр онцоллоо.
Банкууд тусгай гэрээ гэж хийж өндөр хадгаламжтай хүмүүсийг татдаг. Ийм хадгаламжтай улс дэлхийд их ховор байна. Зээлийн хүү, ялангуяа том дүнтэй хадгаламж эзэмшигчдийн хувьд гэрээ хийж, хадгаламж нь тухайн банкны зээлийн эх үүсвэр болон ашиглагддаг. Тийм учраас зээлийн хүүг тодорхой үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч болно гэж Монголын банкуудын холбоотой ярьж тохирсон тухай хэллээ. Харин Г.Амартүвшин гишүүний тухайд "Хадгаламжийн хүү чөлөөт зах зээлийн зарчмаараа явна. Арилжааны банкууд хэрэглэдэг нэг хэрэгсэл байдаг. Тэр нь тусгай нөхцөлтэй хадгаламж гэж бий. Үүнийг хязгаарлахын төлөө бид Монголбанктай хамтраад ажиллах гэж мэдэгдлээ. Энэ тогтоол батлагдахаар Монголбанк өөрийнхөө хамааралд байгаа суутгал, шимтгэлээ багасгах боломжтой гэлээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гийн хувьд "Зээлийн хүүг бууруулах стратегийн бодлогын гол ач холбгдол нь Монголбанк Монголын банкны холбоотой хамтран боловсруулсан. Өнгөрсөн дөрвөн жилд зээлийн хүү 3.8 орчим хувиар буурсан нь түүхэнд байгаагүй сайн үзүүлэлт. Тиймээс Засгийн газар, Монголбанкны зүгээс зээлийн хүүг бууруулах хүсэлт шаардлагыг иргэдийн зүгээс их тавьж байгаа. Цаашид дээрхи тогтоолын хүрээнд зээлийн хүүг бууруулахын төлөө шат дараалсан ажил хийхээр төлөвлөсөн гэдгээ ингэж онцолсон юм.
Ц.Энхбуян