
Б.Ууганбаяр: Орос, Хятадад байгаа иргэдээ ирэх долоо хоногоос татан авна
УОК-ын Шуурхай штаб цаг үеийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-т мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Өнөөдрийн байдлаар бид тусгай үүргийн 51 нислэг үйлдсэн. Наймдугаар сар гараад нийт гурван удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдийг эх орондоо татаж авсан. Монгол Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 10 мянга гаруй хүн байсан. Бид ойрын хугацаанд буюу энэ сарын 8-10-ний өдрүүдэд Сүхбаатар боомтоор Орос улсад гацсан иргэдээ татан авна, мөн энэ сарын 11-13-ний хооронд Дорнод, Замын-Үүд боомтоор Хятадад гацсан иргэдээ татан авна гэж мэдэгдсэн юм.