Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангахыг хотын дарга үүрэг болголоо
  • Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ
  • 3 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна
  • Covid-19: 46 хүнээс халдвар илэрлээ
  • Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ
  • Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ
  • Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа
  • Дүүрэг бүрт 2-3 шинжилгээний цэг ажиллаж байна

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Цаг үе, үйл явдал Зам засварын ажлыг энэ сардаа багтааж дуусгана

Зам засварын ажлыг энэ сардаа багтааж дуусгана

2020-08-052020-08-05
0
1
0

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Д.Ганзориг, Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Н.Шинэбаатар, ТЦА-ны Замын хяналт хариуцсан зохицуулагч, ахлах дэслэгч Б.Тамир, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг, Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнх-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн "Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар өнгөрсөн болон ирэх өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг танилцуулж,нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжаар 26 чиглэлээр холбогдох харьяа газар, инженер хангамжийн газар болон дүүргүүдэд үүрэг даалгаврыг өгсөн. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 65 хувьтай хангагдаж байна. Энэ жил дулааны шугам сүлжээний есөн удаагийн зогсолт хийхээс өнөөдрийн байдлаар долоон удаагийн зогсолт хийсэн. Нийслэлд 300 газар орц, гарц гаргах, сэтлэх хүсэлт ирсэн. Үүнээс 126 газар зөвшөөрлийг олгосон. Тухайн зөвшөөрлийг өгөхдөө хөдөлгөөн зохион байгуулалтын зураглал хийгээд Тээврийн цагдаагийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Авто замын хөгжлийн газруудтай зөвшилцдөг. Энэ засварын ажлын хүрээнд хэд хэдэн авто замыг хаах болсон" гэв.

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг"Дарь-Эхийн авто замыг долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл 2.2 км замыг хаасан. Хэсэг хэсгээр нь хэсэгчилж нээнэ. Засвар хийгдэж буй замын эхлэл, төгсгөл дээр хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлуудыг хангасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг байрлуулсан. Наймдугаар сарын 11-ний өдөр эхний хэсэг нь нээгдэнэ.Цаашлаад энэ сарын 30-ныг хүртэл үлдсэн засварын ажил үргэлжилнэ. Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 0.6 км нэг урсгалыг хаасан. Үүнд энэ замын нэг урсгал буюу зүүнээс баруун тийш явсан чиглэл юм. Сонгон зорчих замыг иргэдэд мэдээлсэн. Баруунаас зүүн тийш явах зам нь хуучин өөрийн урсгалаар явах бол зүүнээс баруун тийш явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүд 32-ын тойргоор явах зохицуулалт хийсэн. Мөн Эх нялхсын хойд уулзварыг энэ сарын 8-9-ныг шилжих шөнө хааж, хөдөлгөөн засварыг зохицуулж, аюулгүй байдлыг хангасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг байршуулна. Баянгол дүүргийн 13 дугаар хороо Хасбаатарын гудамжийг наймдугаар сарын 9-23-ны хооронд хааж, 14 хоногийн хугацаанд зам засварын ажил хийгдэнэ. Урдуураа явдаг тээврийн хэрэгслүүд төв замаараа Энэбишийн өргөн чөлөөгөөр зорчих боломжтой. Чингис хааны музейн барилгын ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр эмнэлгийн орц, гарцын хэсэг зам хаагдана.Чингис хааны музейн зүүн уулзвараас хойшоогоо СУИС-ийн зүүн уулзвар хүртэл бүтэн хаагдахаар төлөвлөж байгаа. Баянхошууны Жанцангийн уулзварыг энэ сарын 8-9-ныг өглөөний 13:00 цаг хүртэл хаана. Нийт жолооч нартаа өөрсдийн аюулгүй байдлыг хангах, түгжрэлгүй замыг олж явахыг уриалж байна" хэмээлээ.

Мөн сургууль, цэцэрлэг эхэлж, замын ачаалал нэмэгдэхээс өмнө дээрх замын ажлуудыг гүйцэтгэж дуусгана гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

I Like ThisUnlike 1
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
шинээ

Гадаад улс орнуудын тусламжийн 301 сая доллароор юу хийсэн бэ?

Next Post
dulguun nuuriin zam

Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто зам хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орно

OnlineTV

Холбоотой мэдээ

тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
11
0
0
tsergiin emneleg vactsin

Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
9
0
0
навалин

Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа

OnlineTV
2021-02-242021-02-25
0
10
0
0
шинжилгээ зу

Дүүрэг бүрт 2-3 шинжилгээний цэг ажиллаж байна

OnlineTV
2021-02-232021-02-23
0
21
0
0
ерөнхий сайд вакцин хийлгэв

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ COVID19-ийн эсрэг вакцины анхны тунг тариуллаа

OnlineTV
2021-02-232021-02-24
0
23
0
0
vactsin huleen avlaa

БНХАУ-ААС КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИН ХҮЛЭЭН АВАВ

OnlineTV
2021-02-232021-02-23
0
20
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг