Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангахыг хотын дарга үүрэг болголоо
  • Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ
  • 3 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна
  • Covid-19: 46 хүнээс халдвар илэрлээ
  • Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ
  • Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ
  • Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа
  • Дүүрэг бүрт 2-3 шинжилгээний цэг ажиллаж байна

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Мэдээ Олон улсын байгууллагууд МУ-ын Засгийн газарт хандаж уриалга гаргажээ

Олон улсын байгууллагууд МУ-ын Засгийн газарт хандаж уриалга гаргажээ

2020-05-022020-05-02
0
0
0

"Transparency International" болон "ARTICLE 19" олон улсын байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт хандаж чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд аюул, заналхийлэл учруулж буй хууль тогтоомжуудад яаралтай арга хэмжээ авахыг уриаллаа.

2020 оны нэгдүгээр сард Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл буюу Худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцон хуульчилсан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Энэхүү заалтад илт худал мэдээлэл тараасан тохиолдолд 450.000-1.350.000 төгрөгөөр торгох, нийтэд тустай ажил 240 -720 цаг хийлгэх, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулахаар заажээ.

"Хуурамч мэдээлэл", "Илт худал мэдээлэл" гэсэн нэр томъёог хуульд тодорхойлж оруулаагүйн улмаас Монгол Улс дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөө, авлигатай тэмцэх чиглэлээр ажилладаг олон олон идэвхтнүүд сэтгэл зовниж байна. Практикт илт худал мэдээлэл тараасан зүйл ангиар хэрэг үүсэн шалгагдаж байгаа тохиолдолд цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд тухайн мэдээлэл үнэн зөв эсэхийг бүрэн гүйцэд нягтлан шалгаж чаддаггүй.

Эрүүгийн хуульд орохоос өмнө энэ төрлийн гэмт хэрэг Зөрчлийн тухай хуулийн 6.21-ээр зүйл "Гүтгэх" заалтаар зохицуулагдаж ирсэн. 2017 оны долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш нийт 100 гаруй сэтгүүлчийг шүүх, цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд гомдол гаргасан нийт иргэдийн дийлэнх нь улс төрийн өндөр албан тушаалтан байв.

Мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэх, хараат бус, бие даасан хэвлэл мэдээлэлтэй байх нь ардчиллын тулгуур үнэт зүйл билээ. Эдгээр эрхүүд бүрэн гүйцэд хэрэгжсэнээр авлигатай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг Монгол Улсын хууль тогтоох, эрх бүхий албан тушаалтнууд хүлээн зөвшөөрөхийг "Transparency International" болон "ARTICLE 19" олон улсын байгууллагуудаас уриалж байна.

МУ-ын Засгийн газар нь иргэдийнхээ Үндсэн хуулиараа баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаатай эдлүүлэх боломжоор хангахыг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ.

Эх сурвалж: Глоб Интернэшнл төв

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
f2sypj_kim_jong_un_appearance_x974

Ким Жон Ун өчигдөр бордооны шинэ үйлдвэрийн нээлтэнд оролцжээ

Next Post
mongolia_map

Ихэнх нутгаар сэрүүснэ

OnlineTV

Холбоотой мэдээ

УБ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангахыг хотын дарга үүрэг болголоо

OnlineTV
2021-03-012021-03-01
0
1
0
0
Товчоод

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ

OnlineTV
2021-03-012021-03-01
0
1
0
0
тандалт

3 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна

OnlineTV
2021-03-012021-03-01
0
1
0
0
амба

Covid-19: 46 хүнээс халдвар илэрлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
15
0
0
тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
11
0
0
Шинэ засаг

"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяды төлөвлөгөө"-г ЗГ баталжээ

OnlineTV
2021-02-182021-02-18
0
153
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг