
Сонгуулийн Ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандорж нарыг томиллоо
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгож, Улсын Их Хурал зургаан жилийн хугацаатай томилдог.
Үүний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томиллоо.
С.Баатаржав нь Цагдаагийн ерөнхий газрын дарга юм. Харин Б.Баасандорж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байна.
Санал хураалтад оролцсон гишүүдийн олонхын саналаар буюу 76.9 хувийн саналаар СЕХ-ны гишүүнийг томилохыг дэмжлээ.
Сонгуулийн Ерөнхий хорооны бүрэлдэхүүн
Ч.Содномцэрэн – Дарга
Ц.Болдсайхан – Нарийн бичгийн дарга
О.Амгаланбаатар – Гишүүн
Г.Байгалмаа – Гишүүн
Э.Батболд – Гишүүн
Д.Баяндүүрэн – Гишүүн
Б.Ганбат – Гишүүн
С.Баатаржав – Гишүүн
Б.Баасандорж – Гишүүн