Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • Гуравдугаар сард цастай шуургатай байна
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангахыг хотын дарга үүрэг болголоо
  • Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ
  • 3 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна
  • Covid-19: 46 хүнээс халдвар илэрлээ
  • Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ
  • Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ
  • Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Мэдээ У.Хүрэлсүх: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр, настан, хүүхдэд нэн тэргүүнд анхаарал хандуулна

У.Хүрэлсүх: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр, настан, хүүхдэд нэн тэргүүнд анхаарал хандуулна

2020-04-292020-04-29
0
0
0

Монгол Улсын хэмжээнд 140 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 40 хүртэл хувь нь ямар нэг байдлаар эд, эрхтэн дутуу аж. Эдгээр иргэдэд шаардлагатай хиймэл эрхтэнүүд, туслах хэрэгслүүд/протез, ортопед/-ийг  төрийн болон хувийн хэвшлийн хоёр үйлдвэр хийж өгдөг. Энэ нь төрийн өмчийн "Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв", хувийн хэвшлийн "Эрхэм чанар" үйлдвэрийн газрууд юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр эдгээр протез, ортопедийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг тус, тус үзэж, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, холбогдох шийдвэрүүдийг гаргахаар болов.

Хэдийгээр Улсын хэмжээнд хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ч халдвар хамгааллын дэглэм стандартыг мөрдүүлэн эдгээр үйлдвэр үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжүүлж байна. Тус бүр 13-18 ажилтантай аж.

Эрхэм чанар үйлдвэр нь байгуулагдаад 10 гаруй жил болж буй, орчин үеийн техник, тоног төөхөөрөмжөөр тоноглогдсон, хамгийн сүүлийн үеийн протезуудыг үйлдвэрлэдэг бөгөөд, ХНХЯ-аар дамжуулан хуулийн хүрээнд төрөөс бүхий л дэмжлэг, үйлчилгээг авдаг, мөн Олон Улсын байгууллагуудтай хамтын ажиллагаатай байж,  үйл ажилаагагаа өргөжүүлсээр иржээ. Гэхдээ цаашид үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээл тулгарсан байна. Хөгжлийн банкнаас 1,5 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд төлөлт тасалдснаас үүдэн шүүхийн шийдвэрээр үйлдвэрийн барилгыг хурааж дуудлага худалдаанд оруулах болжээ. Иймд цаашид үйл ажиллагааг нь үргэлжүүлэх боломж нөхцлөөр дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас үйлдвэрийн удирдлага хүссэн.

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв төрийн өмчит протез, ортопедийн үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.  Техник, тоног, төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай. 1960-аад онд суурилуулсан зарим төхөөрөмжөөр үйлдвэрлэлийг үргэлжүүлж байгаа гэв. ХНХЯ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд техникийн шинэчлэлтүүд үе шаттай хийгдэх бөгөөд 2020 онд 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Улсын хэмжээнд жилдээ дээрхи хоёр үйлдвэрээр 1500-1700 орчим хүн хиймэл хөл, гар зэрэг тусгай хэрэгцээндээ зориулж протез хийлгэдэг байна.  Сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнэ өсч байгаатай холбогдуулан протезийн жишиг үнийг шинэчлэн тогтоох шаардлага үүссэнийг үйлдвэрийн удирдлагууд онцолсон.  Тодруулвал эдгээр үйлдвэрүүд 2012 онд  хуулиар тогтоосон зах зээлийн жишиг үнийг одоо ч  мөрдөж байгаа нь үйлдвэрийг алдагдалд, үйлчлүүлэгчийг үнийн зөрүүний дарамтад оруулахад хүрээд байгаа аж.  Иймээс жишиг үнийг зайлшгүй шинэчлэн тогтоож байж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 100 хувь халамжийн мөнгөөрөө протезоо худалдан авах боломж бүрдэнэ. Үйлдвэр ч алдагдалгүй ажиллана гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үйлдвэрүүдийн үйл ажиллагааг биечлэн үзсэнийхээ дараа хэлэхдээ,

 Монгол Улсын Засгийн газар болоод Ерөнхий сайдын хувьд 4 төрлийн иргэнд илүү их анхаарал халамж хэрэгтэй гэж үздэг,

1.  Хүүхэд

2.  Ахмад, өндөр настан

3.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

4.  Өрх толгойлсон эх, эцэг. 

Тиймээс протезийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг биечлэн үзэж, ажилчидтай нь уулзаад явж байна. Тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна. Хоёр том асуудлыг эхний ээлжинд шийдэх шаардлагатай гэж ойлголоо.  Үйлдвэрт мөрддөг жишиг үнэ, үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжүүдийг тус тус шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон байна гээд ХНХ-ын сайд С.Чинзоригт эдгээр асуудлыг шйидвэрлэх талаар төсөл боловсруулж  Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг газар дээр нь үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
гамшиг

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 05 сарын 31 хүртэл сунгав

Next Post
95143307_3769609363111611_314397275424030720_n_20200428060831

Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

OnlineTV

Холбоотой мэдээ

Цаг агаар

Гуравдугаар сард цастай шуургатай байна

OnlineTV
2021-03-012021-03-01
0
7
0
0
УБ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангахыг хотын дарга үүрэг болголоо

OnlineTV
2021-03-012021-03-01
0
25
1
0
Товчоод

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ

OnlineTV
2021-03-012021-03-01
0
17
1
0
тандалт

3 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна

OnlineTV
2021-03-012021-03-01
0
14
1
0
амба

Covid-19: 46 хүнээс халдвар илэрлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
16
0
0
тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
12
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг