Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ
  • Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
  • Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ
  • Өнөөдрийн байдлаар 9531 хүн вакцинд хамрагджээ
  • Ханх суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
  • Нийслэлийн хэмжээнд шинжилгээ авч байгаа цэгүүдийн ажиллах цагийн хуваарь
  • Николя Саркозид гурван жилийн хорих ял оноов
  • Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төр даахгүй

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Мэдээ Их, дээд сургуулийн босго оноог тогтоожээ

Их, дээд сургуулийн босго оноог тогтоожээ

2020-04-272020-04-27
0
0
0

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр "Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай" А/195 дугаар тушаал гаргасан. Энэхүү тушаалаар:

1. 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоосон.

2. Элсэлтийн шалгалтын босго оноог Үндэсний хэмжээнд тогтоосон босго онооноос доошгүй байхаар тогтоож Удирдах зөвлөлөөр батлуулан, оюутан суралцагчдын хяналтын тоондоо багтаан нээлттэй ил тод, цахим хэлбэрээр элсэлтийг зохион байгуулахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгосон.

Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагт дууссан. Бүртгэлд 30882 шалгуулагч хамрагдснаас 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль төгсөх 28001 шалгуулагч, өмнөх оны төгсөгч 2881 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулсан байна.

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй.
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны хооронд зохион байгуулна.
-Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдад зориулан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 12 дугаар ангийн сурагч бүрт Элсэлтийн ерөнхий шалгалтын дүрэм журамтай холбоотой гарын авлагыг хүргэсэн. Энэхүү гарын авлагад шалгуулагчдад шаардлагатай "Теле" хичээл, видео танилцуулга, зөвлөмж хичээл, мэдээлэл, дүрэм, журам зэрэг бүхий л мэдээллийг нэгтгэн оруулсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 7 хоногт 1 удаа шалгуулагчийн бүртгүүлсэн и-мэйл хаягаар ЭЕШ-ын зөвлөмж, мэдээллийг хүргэнэ.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД БЭЛТГЭХДЭЭ:

-Шалгалтын даалгаварт зөвхөн 12 дугаар ангид судалсан хичээлийн агуулга ордоггүй тул суралцагчид 10, 11 дүгээр ангийн "Теле" хичээлийг econtent.edu.mn цахим хуудсаар дамжуулан үзэж, мэдлэгээ бататгах, сэргээн санах;
-Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдад зориулсан монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр БҮТ-өөс бэлтгэсэн "LIVE" хичээлийг өдөр бүр 11:00, 15:00 цагаас facebook.com/eec.mn/ цахим хуудсаар дамжуулан үзэх;
-Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой бүхий л мэдээллүүд нэг дор байршуулсан help.eec.mn "Цахим зөвлөх" хуудсыг Боловсролын үнэлгээний төвөөс ажиллуулж байгаа бөгөөд суралцагчид өөрийн хүссэн асуултад хариулт авах;
-Нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэн холбооны компаниудтай хамтран ажиллаж, БҮТ-өөс бэлтгэн гаргасан ЭЕШ-тай холбоотой бүх видео контентуудыг Юнивишний IPTV, LOOKTV болон Скаймедиа видеосанд байршуулсан байгаа тул шалгуулагчид үнэ төлбөргүйгээр үзэх;
-Их, дээд сургуулийн бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум www.cmuc.edu.mn -аас лавлах боломжтой юм.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
нямхүү11

Д.Нямхүү: Францын иргэн эдгэрсэн

Next Post
сарангэрэл-сайд-750x375

Д.Сарангэрэл: Л.Эрдэнэчимэг гишүүнтэй харилцаж байсан мессежийг хакердаж, надаас олон сая төгрөг нэхлээ

OnlineTV

Холбоотой мэдээ

Уртнасан

Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ

OnlineTV
2021-03-032021-03-03
0
59
1
0
Amarsanaa

Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна

OnlineTV
2021-03-032021-03-03
0
24
1
0
шинжилгээ зу

Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

OnlineTV
2021-03-032021-03-03
0
32
1
0
Вакцин

Өнөөдрийн байдлаар 9531 хүн вакцинд хамрагджээ

OnlineTV
2021-03-022021-03-02
0
30
1
0
газар-хөдлөлт

Ханх суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

OnlineTV
2021-03-022021-03-02
0
28
1
0
түгжрэл

Нийслэлийн хэмжээнд шинжилгээ авч байгаа цэгүүдийн ажиллах цагийн хуваарь

OnlineTV
2021-03-022021-03-02
0
27
1
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг