
Нийслэл рүү орох, гарах замын хөдөлгөөнийг 06 цагт нээлээ
Европын холбооны улсаас ОХУ-ыг дамжин Алтанбулаг авто замын боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос ковид-19 халдвар илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд хуралдаж, Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ хоорондын орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 21:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Үүний дараа нийслэлийн Онцгой комисс хуралдаж, мөн энэ хугацаанд нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон. Уг хугацаа өнөөдөр дуусгавар болж 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээлээ. Одоогоор бүх орон нутгийн замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.