Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 77 хүнээс халдвар илэрлээ
  • "Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ
  • Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
  • Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ
  • Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна
  • Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ
  • Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
  • Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Мэдээ "Их тойрог" төслийн дэд станцыг ирэх долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

"Их тойрог" төслийн дэд станцыг ирэх долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

2020-04-242020-04-24
0
0
0

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Их тойрог төслийн 220кВ-ын Сонгино дэд станцаас 110кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110кВ-ын 44км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын танилцуулгыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ хүргэлээ.

Тэрбээр "Их тойрог төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төсөл барилга угсралтын ажил, Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 44 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлуудад 2012 оноос эхлэн Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Уг төсөл арга хэмжээний ажлын явц 80 хувьтай хэрэгжиж байна. Олон жил яригдаж ирсэн 220/110/35 кВ-ын дэд станцыг ирэх долоодугаар сарын 1-нд байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг ирэх аравдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна" гэв.

Мөн тодорхой шалтгаануудын улмаас хийгдээгүй зарим ажлууд байгаа талаар танилцуулгадаа онцолж хэллээ. Тухайлбал, 3.2 км цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур суурилагдсан, 24 км шугамын утас татах ажил хийгдсэн ба 0, 4, 6, 10, 35, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамтай огтлолцсон хэсэг утас татах ажил хийгдээгүй мөн Хан-Уул дүүргийн 5, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэх ажилбар нь газрын маргаантай асуудлаас шалтгаалан зогссон байдалтай байна. Түүнчлэн санхүүжилт бүрэн шийдэгдээгүйн улмаас хугацаа хоцорсон ажил байгаа аж. Санхүүжилт шийдвэрлэгдсэний дараа Ж.Батбаясгалан даргаар ахлуулсан ажлын хэсэг, Барилга хот, байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад байгууллагуудын бүрэлдэхүүнтэй хамтарч угсралтын ажлыг эхлүүлэх хуваарь гаргаж, тухайн хуваарийн дагуу барилга угсралтын ажлын эхлүүлэхээр төлөвлөжээ.

Одоо байгаа 110 кВ-ын дэд станцууд 95-100 хувиар ачаалагдаж байгаа нь Улаанбаатар хотын цахилгааны найдвартай байдлыг хангаж чадахгүйд хүрч байна. Мөн шинээр баригдаж байгаа орон сууцны хороолол, гэр хороолол айл өрхийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй байдалд хүрсэн учир энэ дэд станц болон цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулснаар энэ байдлыг арилгах чухал ач холбогдолтой юм байна.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, шаардлагатай байгаа санхүүжилтийг шийдвэрлэхийг НЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Отгонбаярт даалгалаа. Мөн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
tomor zam

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дээд бүтцийг угсарч эхэллээ

Next Post
франц

Францын сургуулиуд 5 дугаар сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаагаа сэргээж эхэлнэ

OnlineTV

Холбоотой мэдээ

261674-28092020-1601282841-287857181-800

77 хүнээс халдвар илэрлээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
25
1
0
Оюу толгой

"Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
26
1
0
Bolovsrol

Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна

OnlineTV
2021-03-052021-03-05
0
26
1
0
ub city

Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
28
0
0
Niislel

Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна

OnlineTV
2021-03-052021-03-05
0
13
0
0
Уртнасан

Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ

OnlineTV
2021-03-032021-03-03
0
116
1
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
гэрлэх ёслолын ордон4

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1.1K
ерөнхийлөгч теле5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг