
Шаардлага хангахгүй нэг удаагийн нийлэг уутыг нууцаар хил нэвтрүүлэхээр завджээ
Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор бараа бүтээгдэхүүнээ үнэн зөв, бүрэн мэдүүлэлгүйгээр, шаардлага хангахгүй 1 тн нийлэг, хальсан уутыг хууль бусаар улсын хилээр оруулахыг завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн хураан авчээ.
Засгийн газрын тогтоолын дагуу бүх төрлийн 0,035-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уутны хэрэглээг 2019 оны 03 дугаар сарын 01-нээс худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон.
Хуулинд нийцээгүй сав, баглаа боодол ашигласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300 мянгаас 3 сая хүртэлх төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм.