Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 77 хүнээс халдвар илэрлээ
  • "Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ
  • Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
  • Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ
  • Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна
  • Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ
  • Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
  • Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Мэдээ НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэхэд дагаж мөрдөх журмыг батлав

НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэхэд дагаж мөрдөх журмыг батлав

2020-04-192020-04-19
0
1
0

Монгол Улсын Засгийн газраас Дэлхий дахинаа тархаад буй Ковид-19 цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар  2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ. 

Ингэснээр аж ахуй нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсны улмаас ажилтнуудынхаа цалин хөлсийг хугацаанд нь олгоход хүндрэл учирч байна. Мөн ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, ажлаас халах хүртэл арга хэмжээ авч байгаагаас айл өрх, иргэдэд санхүүгийн эрсдэл, хүндрэлийг авчирч байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын саналаар аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сараар чөлөөлөх, мөн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан аж ахуй нэгжийн даатгуулагчид ажилгүйчүүдийн даатгалын сангаас 200.000 төгрөгийн дэмжлэгийг 3 сарын хугацаанд үзүүлэхээр хуульчлан батлуулсан. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж тус хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журмыг яаралтай горимоор хэлэлцүүлэн батлав.

Журам ёсоор мөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын нэгэн хүртэлх зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын нэгэн хүртэл үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх харилцааг дараах байдлаар зохицуулахаар боллоо.  

-  Төрийн болон орон нутгийн өмчит ААН-ээс  бусад ААН, Төрийн бус байгууллагуудыг зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлнө

-  Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуулийг хамруулна 

-  Сайн дураар даатгал төлөгчийг хамруулна 

-  Аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого 50-аас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн ААН, байгууллагын ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Ажилтан болон ажил олгогчдыг НДШ төлөлтөөс хөнгөлөхдөө 2020 оны 1-3 дугаар сард төлж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дүнгээс дундчилж төлснөөр тооцон дэвтэрт нь бичилт хийнэ. Сайн дураар даатгал төлөгчдийн бичилтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно. Харин даатгуулагч үл зөвшөөрсөн тохиолдолд зөрүүг нэмж төлөн төлөлтөө өндөр дүнгээр бичүүлэх эрх нээлттэй үлдэж байна. Энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд дөрөвдүгээр сард багтаан зохион байгуулж хэрэгжилтийг хангуулж ажиллахыг ХНХ-ын сайдад үүрэг болгов.

Урьдчилсан тооцооллоор тус хуулийн хэрэгжилтийг хангаснаар 45,3 мянган ажил олгогч, 704.6 мянган даатгуулагч буюу ажилтан албан хаагчид хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж, улсын төсвөөс 940.6 тэрбум төгрөгийг тэдний НДШ-ийн чөлөөлөлт, ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулахаар байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

I Like ThisUnlike 1
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
цааас

Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Next Post
nooluur

Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган суманд ноолуурыг 105 мянган төгрөгөөр авч эхэлжээ

OnlineTV

Холбоотой мэдээ

261674-28092020-1601282841-287857181-800

77 хүнээс халдвар илэрлээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
30
1
0
Оюу толгой

"Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
32
1
0
Bolovsrol

Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна

OnlineTV
2021-03-052021-03-05
0
31
1
0
ub city

Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
36
0
0
Niislel

Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна

OnlineTV
2021-03-052021-03-05
0
19
0
0
Уртнасан

Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ

OnlineTV
2021-03-032021-03-03
0
156
1
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
гэрлэх ёслолын ордон4

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1.1K
ерөнхийлөгч теле5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг