
АИ92 шатахууны үнэ 1500 төгрөг боллоо
Шатахууны үнийг 300 төгрөгөөр бууруулах талаар Засгийн газраас мэдээлж байсан. Өнөөдрөөс шатахууны үнэ литр тутамд 130-320 төгрөгөөр буурлаа. Петровис компанийн Улаанбаатар хот дахь Тасганы овоо, Энхтайваны гүүр, Өргөө кинотеатрын замын эсрэг талын KFC зэрэг 3 салбар шатахууныхаа үнийг 130-320 төгрөгөөр бууруулсан байна. Тухайн салбаруудад АИ92 шатахуун литр тутамд 270 төгрөгөөр хямдарч 1500 төгрөг, ДТ 320 төгрөгөөр хямдарч 2150 төгрөг, А95 шатахуун 130 төгрөгөөр хямдарч 2050 төгрөг, А98 шатахуун 130 төгрөгөөр хямдарч 2200 төгрөг болжээ. Мөн Шунхлай компанийн зарим салбар АИ92 шатахууны үнийг литр тутамд 180 төгрөгөөр бууруулж 1500 төгрөг, Сод Монголын зарим салбар 280 төгрөгөөр бууруулж 1490 төгрөг болгожээ.