Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 77 хүнээс халдвар илэрлээ
  • "Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ
  • Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
  • Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ
  • Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна
  • Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ
  • Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
  • Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Цаг үе, үйл явдал Соvid-19: Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 1.5 сая давлаа

Соvid-19: Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 1.5 сая давлаа

2020-04-092020-04-09
0
1
0

/БНХАУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ шинэ коронавирусний халдварын анхны тохиолдлуудын талаар өнгөрсөн 12 дугаар сард мэдээлснээс хойш уг халдвар дэлхийн 210 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 1511000 хүн халдвар авчээ.

Цар тахал Антарктидаас бусад бүх тивд тархсан бөгөөд одоогийн байдлаар бүртгэгдсэн халдварын тохиолдол болон нас баралтын дийлэнх нь анх халдвар дэгдсэн эх газрын Хятадаас гадна бүртгэгдээд байна.

Хятад улсын хувьд 11 сая оршин суугчтай Хубэй мужид халдвар хамгийн их тархжээ. Халдварын тохиолдлуудын ихэнх нь Хубэй мужийн нийслэл Ухань хотод бүртгэгдсэн бөгөөд халдварын тархалтыг тус хотын зэрлэг амьтны захаас үүдэлтэй хэмээн үзэж байгаа юм.

Эх газрын Хятадад халдварын шинэ тохиолдлын тоо буурсаар байгаа бол үүнээс гадна бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо нэмэгдэж, Итали, Испани, АНУ тэргүүтэй орнуудад халдварын олон тохиолдол бүртгэгдсээр байна. Тэдгээрээс АНУ-д халдвар хамгийн их тархсан бөгөөд сүүлийн мэдээллээр тус улсад 430 мянга орчим хүн халдвар авч, 14695 хүн нас барсан байна.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, вирус хэр аминд халтай эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд оношлогдохгүй байж болзошгүй хөнгөн шинж тэмдэгтэй юм уу шинж тэмдэггүй тохиолдол маш олон байгаа ажээ.

АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучи вирусний нас баралтын түвшнийг 2 орчим хувь хэмээн үзсэн бол ДЭМБ уг үзүүлэлтийг 3.4 хувь гэж тооцоолсон байна.

Одоогоор халдварын голомт болоод байгаа АНУ-д халдварыг хязгаарлахын тулд олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд халдвараас үүдэлтэй хохирол, үр дагаврыг бууруулахад голчлон анхаарч байна. Тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 25-ны байдлаар 180 сая хүн буюу нийт хүн амын тэн хагасаас илүү хувьд гэртээ байхыг үүрэг болгожээ. 

Эх сурвалж: CNN

I Like ThisUnlike 1
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
Хүрэлсүх

Ерөнхий сайд бүх сургууль, цэцэрлэгийн хөл хориог 9 дүгээр сарын 1 хүртэл сунгах чиглэл өгчээ

Next Post
хөнгөн

Хөнгөн атлетикийн ДАШТ-ийг 2022 он хүртэл хойшлуулжээ

OnlineTV

Холбоотой мэдээ

шинжилгээ зу

Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

OnlineTV
2021-03-032021-03-03
0
43
1
0
sarkozi

Николя Саркозид гурван жилийн хорих ял оноов

OnlineTV
2021-03-022021-03-02
0
21
0
0
ganzo

Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төр даахгүй

OnlineTV
2021-03-022021-03-02
0
30
1
0
zurkh martahgui batlamj

Өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг боллоо

OnlineTV
2021-03-022021-03-02
0
34
1
0
тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
22
0
0
tsergiin emneleg vactsin

Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
22
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
гэрлэх ёслолын ордон4

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1.1K
ерөнхийлөгч теле5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг