
Нийтийн тээвэр НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхэллээ
Хэрэглэгч НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд дараах алхамыг хийх шаардлагатай бөгөөд үүнд:
Гар утсаар
- Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй Ибаримтын аккаунтаар Ибаримтын вэб болон апликейшнд нэвтрэх
- "Үндсэн цэс руу орсны дараа "Хялбар бүртгэл" цэсийг дарна.
- Гарч ирсэн талбарт Umoney харгалзах картын төрөл, дугаарыг оруулж хадгалахтовчийг дарна.
- "Амжилттай бүртгэгдлээ" гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.
Веб хөтөч
- www.ebarimt.mn сайт руу нэвтрэх
- Карт холбох /Umoney/ - талбаруу орох
- Гарч ирсэн цэсэнд Umoney картын дугаар, картын төрөл зэрэг мэдээллээ оруулах
- "Амжилттай бүртгэгдлээ" гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.
(Тухайн өдрийн зорчилтын тооноос үл хамааран хэрэглэгчид өдөрт 1 сугалааны дугаар авна )
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс