Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • Гуравдугаар сард цастай шуургатай байна
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангахыг хотын дарга үүрэг болголоо
  • Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ
  • 3 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна
  • Covid-19: 46 хүнээс халдвар илэрлээ
  • Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ
  • Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ
  • Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Цаг үе, үйл явдал Covid-19: Дахин 2 хүн эдгэрчээ

Covid-19: Дахин 2 хүн эдгэрчээ

2020-04-072020-04-07
0
2
0

Covid-19-ийн халдвартай холбоотой ээлжит мэдээллээ Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.07/ хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

-Дэлхийд нэг сая 346 мянган хүн халдвар авч, 74687 хүн нас барж 276 мянга гаруй хүн эдгэсэн байна. Мөн АНУ, Иран, Испани, Турк, Их британи зэрэг 10 оронд өвчлөл хурдацтай тархаж байна. Монголд 15 тохиолдол бүртгэгдэж, хоёр нь эдгэж эмнэлгээс гарсан бол 13 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Улсын хэмжээнд ажиглалтад 1530 хүн байна. Өчигдөр 547 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээр эмнэлгийн ажилчдад хүндэтгэл үзүүлэх өдөр болгон зарлаж байгаа.

Уг вирусээр 36 мянга гаруй эмнэлгийн ажилтан халдвар авч 100 нь нас барсан.

Монголчууд нэгдүгээр сарын 3-наас эхлэн халдвараас сэргийлэх арга хэмжээг сайн авсан. Үүний үр дүнд Франц иргэн 300 гаруй хүнтэй хавьтал болсон ч нэг ч Монгол хүн өвчлөөгүй нь маск тогтмол зүүсэнтэй холбоотой.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Янжмаа:

-Испани улсад сүүлийн дөрвөн өдөр дараалан нас баралт буурч байна. Италид шинээр халдвар авах нь буурсан.  Германд шинээр халдвар авсан тохиолдол сүүлийн дөрвөн өдөр дараалан мөн буурч байна. Нас баралтын түвшин 1.5 хувьтай байна. Японы Ерөнхий сайд долоон мужид нэг сарын туршид онц байдал зарлахаар болсноо  мэдэгдсэн. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, дэлгүүр, соёл урлагийн арга хэжээг хязгаарлахаар болж байгаа. Польшид тав, зургадугаар сард халдвар эрчимтэй тархана гэж үзэж байгаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн дарга Д.Нямхүү:

-Халдвар авсан хүмүүсээр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Энэ хүмүүсийн таван төрлийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Цаашид сувилалд хэвтэж, хяналтыг үргэлжлүүлнэ. Covid-19-ийн лабораторийн шугам нэгээр нэмэгдлээ. Франц иргэний биеийн байдал сайн байгаа.  "Бадрах энержи" компани ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивласан. Энэ мөнгийг эмч, ажилчдадаа жигд хуваарилна.

Дөрөвдүгээр сарын 6-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсийн 182 шинжилгээ, мөн хяналтын 25 хүний шинжилгээгээр вирус илрээгүй. Ингээд өчигдөр нийт 222 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 183 хүн ажиглалтад байна.

I Like ThisUnlike 2
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
чуулган-баттулга

Х.БАТТУЛГА: Эрсдэлийг хохирол багатай даван туулах нөөц хангалттай байна

Next Post
AN

Өнөөдөр Ардчилсан намын төрсөн өдөр

OnlineTV

Холбоотой мэдээ

тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
12
0
0
tsergiin emneleg vactsin

Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
10
0
0
навалин

Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа

OnlineTV
2021-02-242021-02-25
0
12
0
0
шинжилгээ зу

Дүүрэг бүрт 2-3 шинжилгээний цэг ажиллаж байна

OnlineTV
2021-02-232021-02-23
0
22
0
0
ерөнхий сайд вакцин хийлгэв

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ COVID19-ийн эсрэг вакцины анхны тунг тариуллаа

OnlineTV
2021-02-232021-02-24
0
23
0
0
vactsin huleen avlaa

БНХАУ-ААС КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИН ХҮЛЭЭН АВАВ

OnlineTV
2021-02-232021-02-23
0
20
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг