Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 77 хүнээс халдвар илэрлээ
  • "Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ
  • Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
  • Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ
  • Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна
  • Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ
  • Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
  • Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Цаг үе, үйл явдал Сөүл хотын захиргаа Шинчонжи сүмээс 200 сая вонын нөхөн олговор гаргуулах нэхэмжлэл гаргав

Сөүл хотын захиргаа Шинчонжи сүмээс 200 сая вонын нөхөн олговор гаргуулах нэхэмжлэл гаргав

2020-03-262020-03-26
0
0
0

Сөүл хотын захиргаанаас Лхагва гарагт мэдэгдэл хийж Шинчонжи Христийн сүм болон түүнийг үндэслэгч Ли Ман-Хэг Covid-19-ыг олон нийтэд хурдтай тархаасан хэрэгт буруутгаж шүүхэд хандан хохиролыг барагдуулах нэхэмжлэл гаргасан гэдгээ хэллээ.

Хотын захиргаа тус Христийн сүмийг гишүүдийнхээ холбоо утасны жагсаалтыг гаргаж өг гэсэн хүсэлтийг удаашруулж, цаг алдсанаараа ноцтой асуудал үүсгэсэн гэж үзэж байгаа юм байна. Тиймээс Сөүл хотын захиргаанаас гурван шатны шүүхээр асуудлыг хэлэлцэхэд дор хаяж 300 сая вон шаардлагатай гэж нэхэмжилж байгаа аж. Зөвхөн ганц шатны шүүхээр хэргийг шийдэхэд 200 сая вон шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Сөүл хот тус улсад цар тахлын хэмжээнд хүрээд байгаа коронавирусыг өндөр хэмжээнд тархахад хүргэсэн Христийн Шинчонжи сүмийн эсрэг зарга үүсгэсэн анхны төрийн байгууллага болж байна. Одоогоор уг шашны урсгалыг үндэслэгч Ли гишүүдийнхээ бүртгэлийн жагсаалтыг хотын захиргаанд гаргаж өгөхийг хойшлуулах тушаал сүмийнхэндээ өгсөн эсэхийг тус тусад нь  хэрэг үүсгэн мөрдөлтийн ажиллагаа хийгдэж байгаа юм байна.

Өнгөрсөн сард Дэгү хотод Шинчонжи сүмийн гишүүдийн дунд халдварын батлагдсан тохиолдол огцом нэмэгдэх үеэр Төв засгийн газраас бүртгэгдсэн 200,000 гишүүдээс гадна бусад гишүүдийн холбоо барих мэдээллийг гаргаж өгөхийг шаардсан байдаг. Сүмийнхэн удаашруулсны эцэст мэдээллийг гарган өгөхөд засгийн газраас бусад муж хотуудад мэдээллийг хүргэсэн юм.

Мужуудын засаг захиргаа тус бүрдээ Шинчонжи сүмтэй холбоотой газар нутаг дээрээ байрладаг барилга байгууламжуудын араас явж, холбогдогчийг олж тогтоох, сүмээс өгсөн мэдээллийг шалгах зэргээр вирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд багагүй хүчин зүтгэл гарган ажилласан.

Шинчонжи сүмийг Солонгос улс даяар вирусын халдвар тархахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж тус үндэстэн даяар буруутгаж, үзэн ядах хандлага гарч байгаа юм.

Уг шашны үндэслэгч Ли хэвлэлийн хурал хийж үүнийхээ төлөө уучлалт ч гуйсан байдаг.

Шүүмжлэлтэй хандаж байгаа иргэдийн төлөөлөл болох Чон Ва Дэ уг сүмийг татан буулгахыг шаардсан онлайн өргөдөл гаргасан нь  одоогоор 1.4 сая гаруй хүний дэмжлэгийг аваад байна. Шашны бүлэглэлийг татан буулгах нь үндсэн хуульд харшлах ч гэлээ БНСУ-ын Засгийн газраас үндэсний хэмжээнд түгшүүрийн байдал үүссэн цагаар үнэн зөв мэдээлэл гаргаж өгөөгүй алдаа дутагдал гаргасаных нь төлөө хариуцлага тооцож болно гэж мэдэгдээд байгаа юм.

Харин Шинчонжи сүмийнхэн нийгмийн буруутгал, ял зэмлэл нь тус сүмийн гишүүдийг хохирогч болгосон хэмээн үзэж байгаа бөгөөд иргэдийг сөрөг тайлбараа зогсоохыг шаардаад байгаа юм. Тэдний баталж байгаагаар нийгмээс ирж байгаа энэ их шүүмжлэлээс болоод нэг гишүүн нь амиа хорлосон гэлээ.

Эх сурвалж The Korea Times

Д.Алигэрмаа

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
онгоц-750x375

УОК: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг 1 сараар сунгахаар шийдвэрлэлээ

Next Post
яам

Эрүүл мэндийн яамнаас уриалж байна

OnlineTV

Холбоотой мэдээ

шинжилгээ зу

Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

OnlineTV
2021-03-032021-03-03
0
43
1
0
sarkozi

Николя Саркозид гурван жилийн хорих ял оноов

OnlineTV
2021-03-022021-03-02
0
21
0
0
ganzo

Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төр даахгүй

OnlineTV
2021-03-022021-03-02
0
30
1
0
zurkh martahgui batlamj

Өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг боллоо

OnlineTV
2021-03-022021-03-02
0
34
1
0
тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
22
0
0
tsergiin emneleg vactsin

Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
22
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
гэрлэх ёслолын ордон4

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1.1K
ерөнхийлөгч теле5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг