
Увс аймагт тусгаарлагдсан Англи иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ
Москва Улаанбаатарын чиглэлийн 2020 оны 03 сарын 02-ны нислэгээр Улаанбаатар хотод ирсэн Франц улсын иргэнтэй хамт онгоцонд зэрэгцээ сууж ирсэн Англи улсын иргэн нь Бөхмөрөн сумын хар алтат багийн нутаг Ямаат уул нэртэй газарт орчуулагч, жолооч, тогоочийн хамт тусгаарлагдсан.
Мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг очиж ажиллан тусгаарлагдсан иргэдээс сорьц авч Увс аймгаас ХӨСҮТ-рүү газраар зөөвөрлөлөө. Англи улсын иргэний биеийн байдал хэвийн байна гэдэг мэдээллийг Увс аймгаас өгч байсан.
Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдсан Англи иргэн болон хамт явсан иргэдээс авсан шинжилгээний сорьцыг өнөөдөр 17 цаг 45 минутад Улаанбаатар хотод байрлах ХӨСҮТ-рүү газраар илгээсэн талаар Увс аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэн билээ.
Тэгвэл тус Англи иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан таатай мэдээ байна.
Ж. Эрхэс