
Коронавирус цар тахлын хэмжээнд хүрснийг ДЭМБ хүлээн зөвшөөрлөө
Тус байгууллагаас коронавирусийг дэлхийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрснийг Монголын цагаар урд шөнө 01.00 цаг орчмын үед дэлхийн нийтэд зарлалаа.
Дэлхий нийтээр коронавирусийн халдвар авсан 118,000 тохиолдол бүртгэгдэж, 4000 гаруй хүн нас бараад байна. Тус вирусийн халдвар Антарктидээс бусад бүх тивд бүртгэгдээд байгаа юм.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюсес: Бид коронавирусээр тархсан ийм өвчнийг урьд өмнө хэзээ ч харж байгаагүй бөгөөд үүнтэй зэрэгцэн улс орон бүр энэ тахлыг хяналтдаа байлгах маш чухал байна.
Коронавирусийн халдвар зөвхөн нийгмийн эрүүл мэндийн биш бүх салбарын хямрал боллоо. Энэ цагаас салбар бүр, хүн бүр тэмцэх хэрэгтэй.
Цар тахал гэж зарлалаа гээд коронавирусийг үнэлж буй үнэлгээ, авч хэрэгжүүлж байгаа ажил өөрчлөгдөхгүй. Улс орнууд цар тахалд эртнээс бэлдсэн, одоо гагцхүү авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээгээ эрчимжүүлэх, тахлыг өргөн хүрээнд тархаахгүй байх тал дээр маш сайн ажиллах шаардлагатай гэж онцоллоо.
Эх сурвалж BBC
Д.Алигэрмаа