
Их Британийн Эрүүл мэндийн сайд коронавирусын халдвар авсан байна
Их Британийн Эрүүл мэндийн сайд Надине Дорриес шинжилгээгээр коронавирусын халдвар оношлогдож, гэртээ тусгаарлах арга хэмжээ аваад байгаа талаараа мэдэгджээ.
Тус улсад Covid-19 вирусын халдвараар нийт 382 хүн өвчилж 6 хүн нас бараад байгаа аж.
Хамгийн сүүлд нас барсан хүн 80-аад оны эхэн үед төрсөн эрүүл мэндийн хувьд суурь өвчлөлтэй байсан эрэгтэй хүн байсан гэлээ.
Их Британийн Эрүүл мэндийн сайдын биеийн байдал сайн байгаа бөгөөд түүнтэй хавьтал болсон хүмүүсийг шинжилгээнд хамруулах, тусгаарлах зэрэг ажил өрнөж байгаа аж. Мөн түүний оффисийг түр хаагаад байгаа юм байна.
Өдгөө 62 настай Эрүүл мэндийн сайд албан тушаалын карьераа сувилагчаас эхлүүлж байсан гэдэг. Тэрээр " Балай юм. Гэхдээ би хамгийн муу зүйлийг давсан" хөнгөн хошигнож твиттертээ жиргээд амжжээ.
Харин тэрээр Мягмар гарагт ханиад эхэлснээс хойш хамт байгаа 84 настай ээждээ санаа зовниж байгаагаа хэлсэн байна.
Эрүүл мэндийн байгууллагаас түүнд анхны шинж тэмдэг Пүрэв гарагт илэрсэн. Тухайн өдөр Эрүүл мэндийн сайд Ерөнхий сайд Борис Жонсоны зохион байгуулсан Downing Street арга хэмжээнд оролцсон бөгөөд Баасан гарагаас нь эхлэн өөрийгөө тусгаарлаж эхлэжээ.
Харин Ерөнхий сайд Борис Жонсоныг шинжилгээнд хамруулсан эсэх талаар одоогоор мэдээлээгүй байна.
Эх сурвалж BBC
Д.Алигэрмаа