
БНСУ-д Лхагва гарагийн мэдээгээр 242 шинэ халдвар бүртгэгджээ
Лхагва гарагт шинээр 242 халдвар гарснаар БНСУ-д нийт халдвартай хүний тоо 7,755 болоод байна. Батлагдаж байгаа халдварын тохиолдлуудаас харахад Дэгү болон Сөүл хотод буурч байгаа шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа гэлээ.
Одоогоор 60 хүн нас бараад байгаа бөгөөд суурь өвчлөлтэй настай хүмүүст голлон тохиолдож байна гэж тус улсын халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ.
Батлагдсан халдваруудын 60 орчим хувь нь Дэгү хотын Шинчонжи сүмээс салбарласан болох нь нотлогдож байгаа аж.
Эрүүл мэндийн байгууллагууд хурдацтай халдварын төвд байсан Шинчонжи сүмийн 210 мянган гишүүдийг шинжилгээнд бүрэн хамруулж дууссантай холбоотойгоор ойрын өдрүүдэд шинэ халдварын тохиолдол буурч байгаа шинж тэмдэг ажиглагдаж байсан боловч Сөүлийн Гүрү дүүрэгт халдварын шинэ голомт гарсан учраас өндөржүүлсэн бэлэн байдалд хэвээр байна гэж албаныхан сануулж байна.
Сөүл хотын Гүрү дүүргийн харьяа дуудлагын тѳвийн 50 гаруй ажилчдаас халдвар илэрч түүнтэй холбоотой шалгалтын ажил хийгдэж байна. Тус төвийн нийт 46 ажилчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүн 4 хүн халдвар авсан нь тогтоогдсон. Гэр бүлийн гишүүн 4 хүнээс бусад 46 ѳвчтѳн нь тухайн дуудлагын тѳвийн 11 давхарт хамт ажилладаг байсан хүмүүс байна. Тус дуудлагын тѳвд ажилладаг нийт 207 иргэнээс халдварын шинжилгээ авч, холбогдох бусад шалгалтын ажлыг явуулж байна.
Эх сурвалж Yonhap news
Д.Алигэрмаа