
УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлж ЕТГ ажилтнууддаа ажил, үүргээ зайнаас гүйцэтгэх боломж олголоо
Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, гэрээсээ ажлаа хийх, хүүхдээ асрах цалинтай чөлөө олгох боломж бүрдүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагуудад даалгасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар албан хэрэг хөтлөлтийн цахим системийг сайжруулж, ажил үүргээ зайнаас гүйцэтгэх боломжтой болголоо.
Ингэснээр өнөөдрөөс эхлэн байгууллагынхаа 0-12 насны хүүхэдтэй эхчүүд, 50-с дээш насны ажилтнуудтайгаа Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд буюу энэ сарын 30-ны өдрийг дуустал алсын зайнаас харилцан ажил үүргээ гүйцэтгэхээр болов.
Ж.Эрхэс