Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • Өнөөдрийн байдлаар 9531 хүн вакцинд хамрагджээ
  • Ханх суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
  • Нийслэлийн хэмжээнд шинжилгээ авч байгаа цэгүүдийн ажиллах цагийн хуваарь
  • Николя Саркозид гурван жилийн хорих ял оноов
  • Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төр даахгүй
  • Өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг боллоо
  • Гуравдугаар сард цастай шуургатай байна
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангахыг хотын дарга үүрэг болголоо

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Цаг үе, үйл явдал Эхний хавьтлуудын шинжилгээний хариу гартал хоёрдогч хавьтал болсон хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, гэрт нь тусгаарлана

Эхний хавьтлуудын шинжилгээний хариу гартал хоёрдогч хавьтал болсон хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, гэрт нь тусгаарлана

2020-03-102020-03-10
0
1
0

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Дорноговь аймагт илэрсэн COVID-19-ийн тохиолдол нь гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн.

Гуравдугаар сарын 2-ноос 6-ны хооронд Баянгол зочид буудалд байрлаж байгаад 6-ны орой Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явсан.

Тэнд очсон хойно нь түүний эрүүл мэндийн байдалд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлсэн бөгөөд мэдээллийн дагуу түүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарлаж, Дорноговь аймгийн мэргэжлийн багийг томилсон.

Үүний зэрэгцээ тухайн тохиолдолтой хавьтаж, ойртсон хүмүүсийг илрүүлэх ажлыг эхлүүлсэн байсан. Энэ судалгаагаар Улаанбаатар хотод байрлах түүний ажлын байрны үйлчилгээнд өртсөн 43 тохиолдлыг илрүүлэн шинжилгээний хариу гартал гэрт нь тусгаарлаж ажиглалтад авсан байсан.

Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ойрын хавьтал болсон 60 хүнийг ч тэнд нь тусгаарлалтад оруулсан. Аймгаас тусгаарласан хүмүүс дээр аймгийн мэргэжлийн баг очиж ажилласан. Батлагдсан тохиолдлын шинжилгээг давтан хийнэ.

Эхний хавьтлын 123 хүнийг хатуу дэглэмийн тусгаарлалтын бүсэд ажиглалтад авч, ойр ойрхон лабораторийн шинжилгээ хийнэ. Үүний зэрэгцээ халдвар авсан иргэнтэй онгоцонд явж ирсэн ойрын суудлын хүмүүсийг ч тусгаарлана.

Халдвар авсан хүнтэй ойртсон хүнээс гадна хавьтлын хавьтал гэж гарч ирнэ. Хоёрдогч буюу хавьтлын хавьтлыг бид эхний хавьтлуудын шинжилгээний хариу гартал гэрт нь ажлаас нь чөлөөлж тусгаарлаж ажиглалтад авна.

Энэ ажиглалтад байх хүний тоо урьдчилсан байдлаар 300 орчим байна. Тиймээс маш дэг журамтайгаар ажиглалтад орох хэрэгтэй. Иргэдэд хандаж хэлэхэд, хэрвээ тухайн халдвар авсан хүнтэй 2,3 дугаар хавьтал болсон бол өөрсдийгөө яаралтай гэртээ тусгаарлаж, ажиглалт аван шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх хэрэгтэй.

Ж.Эрхэс

I Like ThisUnlike 1
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
нөгөөөө

Covid-19-ээр өвчилсөн болох нь тогтоогдсон Франц иргэний явсан замын маршрут

Next Post
niitiin-teever-750x375

Нийтийн тээвэр энэ сарын 17-ны өдрийг хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилнэ

OnlineTV

Холбоотой мэдээ

sarkozi

Николя Саркозид гурван жилийн хорих ял оноов

OnlineTV
2021-03-022021-03-02
0
11
0
0
ganzo

Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төр даахгүй

OnlineTV
2021-03-022021-03-02
0
23
1
0
zurkh martahgui batlamj

Өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг боллоо

OnlineTV
2021-03-022021-03-02
0
27
1
0
тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
12
0
0
tsergiin emneleg vactsin

Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
10
0
0
навалин

Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа

OnlineTV
2021-02-242021-02-25
0
12
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг