
Covid-19-ээр өвчилсөн болох нь тогтоогдсон Франц иргэний явсан замын маршрут
Дорноговь аймагт тусгаарлаад буй Франц улсын эрэгтэй, 57 настай иргэний биеийн байдал хэвийн байгаа гэж ЭМЯ-наас мэдээлсэн. Түүний халуун 36.7 хэм байгаа аж.
Франц улсын иргэнтэй гар барьсан хүмүүс болоод орчуулагчийг нэгдүгээр хавьтал гэж үзэн тусгаарлах арга хэмжээнүүдийг авч байгааг байгаа бөгөөд нэгдүгээр хавьтал байж болох Улаанбаатар дахь 80, Дорноговь дахь 43 хүний мэдээллийг тодорхой болгож тусгаарлаж байгаа бол Цагдаагийн ерөнхий газар хавьтал бүхий 500 орчим иргэн байгаа гэж мэдээлж байна.
Нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна.
Энэ хугацаанд Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower зэрэг газруудаар зорчсон иргэд өөрсдийгөө хянаж тусгаарлаж, сайн дураараа эмнэлгийн байгууллагад утсаар хандана уу! гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


Д.Алигэрмаа