
Монголд ирсэн гадаадын иргэнээс коронавирус илэрлээ
03 дугаар сарын 02-ны өдөр Аэрофлотоор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх Бадрах энержи компанид ажилладаг Францын иргэн халдвар авсан нь тогтоогдсоныг УОК-оос зарлалаа.
Онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож бна.
Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашин, галт тэрэгний хөдөлгөөнийг яг одооноос даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Онцгой комисс, холбогдох байгууллага шаардлагатай бүх арга хэмжээг авч бна.
Д.Алигэрмаа