
Хятад хүмүүнлэгийн тусламж болгож 500,000 маск БНСУ- руу илгээжээ
Хятадад ойрын өдрүүдэд коронавирусын халдварын тохиолдол эрчимтэй буурч байгаа учраас Шанхайгаас Өмнөд Солонгос руу 500,000 ширхэг маск илгээсэн байна.
Энэ нь хоёр орны хандивлагч-хүлээн авагчийн байр суурь солигдсоныг харууллаа.
Хэдийгээр Солонгост Covid-19-ын халдварын улмаас маскны хомсдол үүсээд байсан ч хоёр улсын найрамдалт харилцааг нотлож олон сая маск, эмнэлгийн хэрэгслийг Сөүлээс БНХАУ-руу илгээгээд байсан юм.
Эмнэлгийн ажилтнуудад зориулсан 100,000 маск, энгийн иргэдэд зориулсан 400,000 маскийг Мягмар гарагт Инчеон олон улсын нисэх онгоцны буудлаас Солонгосын Улаан Загалмайн нийгэмлэг хяналтан дор хүлээн авч голомт гэгдээд байгаа Дэгү болон хөрш зэргэлдээ Гунсён мужид хүргэсэн байна.
Солонгосын Улаан Загалмайн нийгэмлэгийн мэдээлснээр Хятадын Шаохин, Цинтао гэсэн хоёр хотоос коронавирусын халдвартай өвчтөнийг эмчлэхэд хэрэг болох маск, эмнэлгийн шил зэрэг бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг хандивлахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Эх сурвалж The Korea Times
Д.Алигэрмаа