
БНСУ дахь коронавирусын халдварын тохиолдол 5,328 болов
Лхагва гарагийн өглөөний мэдээгээр БНСУ-д шинэ коронавирусын халдварын тохиолдол 516 тохиолдлоор нэмэгдэж, халдвар авсан хүний нийт тоо 5,328 болсон байна. Ингэхдээ голомт болоод байгаа Дэгү хотод бага зэрэг буурч байгаа шинж тэмдэг ажиглагдав гэж The Korea Times мэдээлэв.
Батлагдсан халдварын 60 гаруй хувь нь мөн л Дэгү хотын Шинчонжи төвтэй хамааралтай болж байна.
Мягмар гарагт илрүүлсэн 516 шинэ халдварын тохиолдлын 405 нь Дэгү хотод, 89 нь хөрш зэргэлдээ Хойд Гунсён мужид гарсан аж. Энэ хоёр газар бол БНСУ-ын халдварын голомт болоод байгаа билээ.
Одоогоор гол төлөв суурь өвчтэй, настай 32 хүн нас бараад байна гэж Солонгосын халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээнд дурьджээ.
Гэхдээ БНСУ-ын хувьд корона19 вирусын халдварт насны ялгаа бараг алга. Аль ч насныхныг ялгаварлалгүй нэвтэрч ордог вирус аж.
Халдвар авсан хүмүүсийн насны байдал:
20-30
насныхан 29,6%
50-60 насныхан 19,7%
40-50 насыхан 14,8%
Эдгэрсэн хүмүүсийн насны байдал:
50-60 насныхан 31,3%
40-50 насныхан 21,9%
20-30 насныхан 18,8%
Насбарсан хүмүүсийн насны байдал:
70-80 насныхан 35,5%
60-70 насныхан 22,6%
80-аас дээш 19,4% хувийг эзлэж байгаа талаар https://wuhanvirus.kr сайтад бичсэнийг Сөүлийн Күүкмин Их сургуулийнг багш Ц.Өнөрзаяа эх
сурвалж болгон мэдээлсэн.
Үүнээс гадна БНСУ-ын Чонан хотод Зумба бүжгийн дугуйланд явж байсан 55 хүн бүгд вирусын халдвар авсан нь тогтоогдсон байна. Уг халдвар 2 метрийн зай дотор 15 минут байхад л халддаг аж.
Эх сурвалж The Korea Times, Yonhap news
Д.Алигэрмаа