
Японы Ерөнхий сайд сургууль хаасантай холбоотой үүсэх асуудлыг Засгийн газар бүрэн хариуцна гэж мэдэгдэв
vЯпоны Ерөнхий сайд Абе Шинзо Засгийн газар коронавирусын тархалтыг хязгаарлахын тулд сургуулиудыг түр зуур хаах арга хэмжээгээ яаравчилж , шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхдээ татгалзахгүй гэдгээ зарлалаа.
Засгийн газар пүрэв гарагт ахлах, дунд, тусгай гэхчлэн бүх сургуулиудыг Ирэх Даваа гарагаас эхлэн хаах шийдвэрийн гаргаад байсан.
Ерөнхий сайд Аба Шинзо энэхүү шийдвэрийг ойлгож хүлээн авахыг хүсэж, хичээл хаагдсантай холбоотойгоор үүсэх үр дагаврыг Засгийн газар хариуцах болно гэж өнөөдөр мэдэгдэв.
Тэрээр Ирэх долоо хоног цаашлаад хоёр долоо хоног коронвирусын халдварыг тогтоон барих чухал хариуцлагатай цаг үе байх болно гэж онцлов.
Мөн Засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд хүч чадлаа дээд зэргээр дайчлан ажиллах бөгөөд нөхцөл байдлаас хамааран шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно гэлээ.
Боловсролын сайд Койчи Хагиуда Баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ сургууль бүс тухайн бүс нутгийн байдлаасаа хамаараад өөрийн зохицуулалтыг хийж болно гэж мэдэгдэв.
Мөн Засгийн газар болон хувийн хэвшлийг хүүхэдтэй ажилтнуудтай шаардлагатай бол чөлөө олгохыг хүслээ.
Ирэх долоо хоногт Японд улс даяар сургуулийг хааснаар 12 сая сурагчид гэртээ үлдэх юм. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүдийн өмнө гэртээ байгаа хүүхдээ асарч, анхаарлаа хандуулах асуудал тулгарч байгаа аж.
Японы "Diamond Princess" хөлөг онгоцны зорчигдоос 691 халдвар авсан нь батлагдаж халдвар тус улсад тархах болсон. Одоогоор Япон нийт халдвартай хүний тоо 862 болоод байгаа юм. Дөрвөн хүн нас бараад байгаа аж.
Дашрамд дурдахад дэлхий даяар Covid19 халдвараар нийт 86,268 хүн өвчлөөд байгаа бөгөөд Эх газрын Хятадад хамгийн их буюу 78,824 халдварын тохиолдол дараа нь БНСУ-д 2,022 тохиолдол, гуравдугаарт Японд 891 халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

Харин Иранд 245 халдварын тохиолдол бүртгэгдсэн ч нас баралт Хятадаас гаднах хамгийн өндөр нас баралт бүртгэгдсэн газар болоод буй. Иранд 26 хүн нас барсан. Дараа нь 650 халдварын тохиолдол бүртгэгдсэн Итали улс 16 нас баралттай мөн өндөр эрсдэлтэй байгаа юм.
Түүнчлэн Токиогийн Диснэй Лэнд хоёр долоо хоногийг хугацаагаар хаах тухай яригдаж байна. Мөн Токиогийн Олимпийг жилээр хойшлуулж болох юм гэсэн саналыг Олимпийн үндэсний хорооны гишүүн гаргасан талаар өнөөдөх Al Jazeera мэдээлсэн билээ.
Эх сурвалж NHK, South China Morning Post
Д.Алигэрмаа