Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ
  • Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
  • Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ
  • Өнөөдрийн байдлаар 9531 хүн вакцинд хамрагджээ
  • Ханх суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
  • Нийслэлийн хэмжээнд шинжилгээ авч байгаа цэгүүдийн ажиллах цагийн хуваарь
  • Николя Саркозид гурван жилийн хорих ял оноов
  • Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төр даахгүй

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Иргэний ТВ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

2020-02-282020-02-28
0
0
0

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян өчигдөр /2020.02.27/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, БНХАУ-д гарсан коронавирусний[1] (Covid-19) тархалтын үед буюу онцгой нөхцөл байдалд хүрэлцэн ирж, сэтгэлийн дэм өгч байгаад талархал илэрхийллээ.

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян БНХАУ-д, тэр дундаа Ухань хотод гарсан шинэ төрлийн коронавирусний тархалтыг зогсоохын тулд БНХАУ нээлттэй, ил тод, тоон мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөвөөр өгч байгаа бөгөөд цаашид тархалтыг хяналтад оруулахын тулд дэлхийн улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.

Мөн БНХАУ одоогоор коронавирусний эсрэг вакцин гаргаж чадаагүй ч уламжлалт аргаар хийж буй тэмцэл нь үр дүнгээ өгч, өвчний дэгдэлтийг намжаах, хот, аймаг нийлсэн найман газарт онцгой байдлын зэрэглэлийг бууруулахад нөлөөлсөн гэж дүгнэж буй юм байна.

Онцгой байдлын зэрэглэлийг бууруулсан аймгууд нь Монгол Улстай хил залгаж байгаа ч тархалтыг бүрэн хяналтад оруулах хүртлээ сонор сэрэмжээ алдахгүй байж, Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян хэлсэн үгэндээ онцоллоо.

Түүнчлэн тэрбээр цаг зуурын энэ бэрхшээлийг даван гарснаар хоёр улсын хоорондын гадаад худалдаа, иргэдийн зорчих хөдөлгөөн богино хугацаанд хэвийн болно гэдэгт найдаж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалын үр дүнд хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн энэ удаагийн айлчлал нь хоёр орны эв санааны нэгдлийн илэрхийлэл бөгөөд хөрш орнууд ямар ч цаг үед мэдээлэл солилцож, ойр дотно ажиллах нь аливаа бэрхшээлийг даван туулах үр дүнтэй арга хэрэгсэл хэмээн тэмдэглэж, төр засаг болон ард түмний найрсаг харилцааг бататгасан уулзалт боллоо хэмээн дүгнэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяний удирдан зохион байгуулж буй өвчний тархалттай тэмцэх төв ажлын хэсэг түргэн шуурхай ажиллаж, коронавирусний тархалтыг бууруулна гэдэгт итгэлтэй буйгаа хэлж, БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүсэв.


Эх сурвалж ЕТГ

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
ганзориг-750x375

Засгийн газрын хуралдаанаар хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгаж, Японы нислэгийг 14 хоногоор цуцаллаа

Next Post
52-улс-740x375

Дэлхийн 52 улс БНСУ-ын иргэдэд хориг тавиад байна

OnlineTV

Холбоотой мэдээ

шинжилгээ зу

Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

OnlineTV
2021-03-032021-03-03
0
32
1
0
sarkozi

Николя Саркозид гурван жилийн хорих ял оноов

OnlineTV
2021-03-022021-03-02
0
16
0
0
ganzo

Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төр даахгүй

OnlineTV
2021-03-022021-03-02
0
28
1
0
zurkh martahgui batlamj

Өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг боллоо

OnlineTV
2021-03-022021-03-02
0
30
1
0
тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
14
0
0
tsergiin emneleg vactsin

Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
12
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг