Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 77 хүнээс халдвар илэрлээ
  • "Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ
  • Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
  • Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ
  • Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна
  • Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ
  • Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
  • Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Засгийн газрын цаг Засгийн газрын хуралдаанаар хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгаж, Японы нислэгийг 14 хоногоор цуцаллаа

Засгийн газрын хуралдаанаар хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгаж, Японы нислэгийг 14 хоногоор цуцаллаа

2020-02-262020-02-26
0
0
0

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. 

Ерөнхий сайдын зүгээс хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгах, Япон улсын нислэлийг 14 хоногийн хугацаатай цуцлах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулжээ. Эдгээр саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна.

Уг асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийднэ. 

ЗГХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг : Ерөнхий сайдын зүгээс гуравдугаар сарын 2-ныг хүртэл хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгах санал Засгийн газрын хуралдаанд оруулсан. Хөдөлгөөн хязгаарлахаас өмнө хөдөө явчихсан иргэд буцаж яаж  ирэх вэ гэдэг асуудал үүсч байгаа. Тэдгээр хүмүүсийн гэрийн хаягыг хараад хот руу оруулна гэдэг ч юм уу иймэрхүү асуудлыг нарийвчлан Улсын онцгой комиссоор хэлэлцэн шийднэ. 

Мөн Ерөнхий сайд Япон улсын нислэгийг цуцлах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. 

Эдгээр хоёр асуудлыг УОК-ын хурлаар эцэслэн шийдээд, олон нийтэд мэдээлнэ. 
Маргааш бол ажлын өдөр. Төрийн байгууллагууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Хувийн хэвшлийнхэн ажлын цагаа тооцоолж ажиллана. Гол нь Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарлаж байгаа” гэлээ. 

Мөн тэрбээр "Олон нийтэд хандаж төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, хөдөө гадаа явах эрсдэлтэй алхам битгий хийгээрэй гэж уриалж байна. 

Засгийн газраас тогтоол гаргаж хамгаалах хувцас хэрэглэлд шаардаглах төсвийг баталлаа. Өмнө нь 4.2 тэрбум төгрөгийн төсөв баталсан байсан бол сая дахин 6.5 тэрбум төгрөгийн төсвийг нэмж батлаад байна. 

Эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцас захиалсан. Эдгээр хэрэгсэл Сөүлд ирчихсэн байгаа. Энэ ачааг татаж авах асуудал яригдаж байна. 

Өнөөдрийн байдлаар БНСУ-ын Инчоны нисэх буудал дээр дамжих өнгөрөх нислэгийн нэг ч зорчигч байхгүй. Одоогоор Турк, Орос, Казахстаны нислэг нээлттэй байгаа. Бангкок, Наритагийн нислэгүүд өнөөдөр хамгийн сүүлчийн нислэгээ үйлдээд маргаашаас  зогсоож байгаа. 

БНСУ-д нас барсан манай улсын иргэний үхлийн шалтгааныг тус улсын талаас албан ёсоор ирүүлнэ. Вирусээс эсвэл өөр өвчний улмаас нас барсан уу гэдгийг албан ёсоор мэдээллэх болно. Тухайн иргэн өмнө нь Солонгос улсад дөрвөн жил ажилласан. Ингээд хоёрдугаар сарын 12-нд тус улс руу явсан. Очоод эмнэлэгт шинжилгээ өгсөн. Солонгост халдвар авсан 2-3 тохиолдол тухайн иргэний шинжилгээ өгсөн эмнэлгээр үйлчлүүлж байсан юм билээ. Тэгэхээр Солонгост очоод халдвар авсан байх магадлал өндөр байгаа. Ойр байсан зургаан хүнээс нь шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Хамт ниссэн хүмүүсийг нь тусгаарлаад ажиглаж байгаа гэсэн мэдээллийг өглөө.

Ж.Эрхэс

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
ерөнхий-сайд-750x375

У.Хүрэлсүх: Хариуцлагатай ард түмэн болохоо энэ цагаан сараар харуулцгаая

Next Post
li darga6jpg

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

OnlineTV

Холбоотой мэдээ

шинжилгээ зу

Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

OnlineTV
2021-03-032021-03-03
0
34
1
0
sarkozi

Николя Саркозид гурван жилийн хорих ял оноов

OnlineTV
2021-03-022021-03-02
0
18
0
0
ganzo

Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төр даахгүй

OnlineTV
2021-03-022021-03-02
0
28
1
0
zurkh martahgui batlamj

Өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг боллоо

OnlineTV
2021-03-022021-03-02
0
31
1
0
аялал жуулчлал Watch LaterAdded

Аялал жуулчлалын салбарынхан хил нээхийг хүслээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
37
0
0
тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
15
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг