Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • Гуравдугаар сард цастай шуургатай байна
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангахыг хотын дарга үүрэг болголоо
  • Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ
  • 3 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна
  • Covid-19: 46 хүнээс халдвар илэрлээ
  • Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ
  • Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ
  • Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Иргэний ТВ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Олон нийтэд хандан уриалга гаргалаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Олон нийтэд хандан уриалга гаргалаа

2020-02-162020-02-17
0
0
0

Шинэ корона вирусын халдвар хэзээ намжих нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос.А.Г: – Улс орон бүр КОРОНА вирусыг цар тахлын хэмжээнд хүргэхгүйн төлөө одоо бололцоотой бүхнээ хийхгүй бол маргааш оройтно гэдгийг анхаарууллаа. Төр, засаг шуурхай шийдвэрүүдийг цаг үеийн байдлыг үнэлэн гаргаж буйг та бүхэн маань мэднэ. Өвчин хэнийг ч ялгадаггүй билээ. Иймээс МОНГОЛ хүн бүрээ халдвараас хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоо тун чухал. Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, компаниуд өөрийн ажилчид, тэдний ар гэрийг, СӨХ оршин суугчдаа, нийгмийн ажилтан баг, хороо,хэсгийн дарга нар харъяа иргэдтэйгээ тулж санаачлагатай ажиллах шаардлагатай. Яаж ажиллах юм? Юу хийх юм гэж үү? Энэ их энгийн. Төр, засаг, Улсын онцгой байдлын комисс, Эрүүл мэндийн яам гээд иргэд, улс орноо аюулт өвчнөөс хамгаалахын төлөө гаргаж байгаа шийдвэр, авч байгаа арга хэмжээг анхаарч хэрэгжүүлэх, дагаж мөрдөх л учиртай. Үүнд дээр дурдсан болон дурдагдаагүй бүх газар оролцож иргэддээ тусалж тэднийгээ дэмжих. Улс төрийн намууд, 7 мянга гаруй төрийн бус байгууллага, ахмад, эмэгтэйчүүд, залуучуудын, сурагчдын холбоо-Та нар маань одоо л хөдөлдөг цаг шүү. Зохион байгуулалтад орж амны хаалт оёж аптекуудад нийлүүлж үгүйдээ ойр тойрныхноо, гишүүдээ хангацгаая. Орц гарцаа өдөр бүр цэвэрлэж хүн бүрт байнга гараа угаахыг сануулж, ээж аавууд үр хүүхэд, хөгшид хөвөөддөө халуун хоол унд хийж өгч, байгууллагууд ч ажилчдынхаа хоол ундны чанарыг улам сайжруулъя. Бие биендээ шаардлага тавья. Халдвар гарсан орнуудад мэдсээр байж зорчихгүй байя. Бидний орхигдуулсан дутуу хөтүүг та бүхэн маань нэмээрэй. Ингэж л эрвийх дэрвийхээрээ хөдөлж байж хүн төрөлхтнийг донсолгоод байгаа вирусын давалгаанаас цохилт багатай гарахаас бус цагаан сарын маргааныг үргэлжлүүлэн өрнүүлэх нь оновчтой шийдэл огт бус санагдана. Эцэст нь хэвлэлийнхэндээ хандаж хэдэн үг хэлье. Коронавирусын халдварын тохиолдлыг анхлан мэдээлэхэд тэмүүлэхээс илүүтэй ард түмнээ, ажилчдаа, хүн бүрээ хамгаалахын төлөөх санаачлага бүрийг түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж байна. Энэ л сэтгүүлзүйн үүрэг мөн гавъяа билээ. Хэнэггүйн улмаас халдварт өртвөл халаглахад ч оройтсон байхыг харуулсан бодит жишээ бидний өмнө байна. Хэн бэлтгэл сайн хангана тэр ялдаг хуультай. ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМТДАА ХАМГААЛЦГААЯ.

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
сав

Коронавирус: Айдастай Хятад иргэд толгойдоо усны сав хүртэл углаж байна

Next Post
1эрүүл-мэнд-яам-750x375

ЭМЯ: Шинээр гурван тохиолдлыг тусгаарлаад байна

OnlineTV

Холбоотой мэдээ

тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
12
0
0
tsergiin emneleg vactsin

Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
10
0
0
навалин

Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа

OnlineTV
2021-02-242021-02-25
0
12
0
0
шинжилгээ зу

Дүүрэг бүрт 2-3 шинжилгээний цэг ажиллаж байна

OnlineTV
2021-02-232021-02-23
0
22
0
0
ерөнхий сайд вакцин хийлгэв

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ COVID19-ийн эсрэг вакцины анхны тунг тариуллаа

OnlineTV
2021-02-232021-02-24
0
23
0
0
vactsin huleen avlaa

БНХАУ-ААС КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИН ХҮЛЭЭН АВАВ

OnlineTV
2021-02-232021-02-23
0
20
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг