
АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.
С.Эрдэнийг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгах хүсэлт гаргасан байна.
Түүнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан болон НДЕГ-ын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг Капитал банканд давуу байдал олгож тус сангийн 230 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Д.Алигэрмаа