Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 77 хүнээс халдвар илэрлээ
  • "Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ
  • Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
  • Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ
  • Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна
  • Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ
  • Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
  • Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Иргэний ТВ Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудын давтан шинжилгээний дүн сөрөг гарсан учир маргааш эмнэлгээс гаргана

Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудын давтан шинжилгээний дүн сөрөг гарсан учир маргааш эмнэлгээс гаргана

2020-02-142020-02-15
0
0
0

Эрүүл мэндийн яамнаас дэлхийн зарим улс оронд тархаад буй шинэ коронавирусийн талаарх нөхцөл байдал болон манай улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх ээлжит мэдээллийг хийлээ.

Хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнгөрсөн 24 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тоо 3,977, нас баралт 120, эдгэрэлт 1,194 тохиолдлоор тус тус нэмэгдсэн гэдгийг тодрууллаа.

Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавирусийн халдварт өвчинтэй холбоотойгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт" /хэсэгчлэн/ шилжүүлсэн. Тэгвэл эл байдалд холбогдох албаныхан хэрхэн ажиллаж буй талаарх мэдээллийг хүргэж байна.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Мягмардорж: Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар 63 дугаар тогтоолыг баталж, БНХАУ-тай хиллэж байгаа автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг авчрах асуудлыг ГХЯ-нд хариуцуулсан. Тиймээс ЭСЯ, Консулын газруудаар дамжуулан иргэдээ дахин бүртгэлжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 400 орчим монгол иргэн БНХАУ-д байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, эдгээр иргэд маань өөрөө эх орондоо ирэх хүсэлт гаргавал ЭСЯ, Консулын газруудаар дамжуулаад зохион байгуулалттайгаар авчирна. Үүнтэй холбоотой нарийвчилсан зохион байгуулалтуудыг яг одоо хийж байна.
Мөн өнөөдрийн байдлаар Эрээн болон Хөх хот орчимд эх орондоо буцахаар төлөвлөж байсан, галт тэрэгний тасалбар захиалсан 50 орчим иргэний асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэхээр ажиллаж байна.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу БНХАУ-аас ирэх монгол иргэдийг хилээр нэвтэрсэн даруйд 14 хоног тусгаарлах арга хэмжээ авна.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хил хааснаар бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй.
Харин урд хөршид гарсан шувууны ханиадны улмаас өндөг, шувууны мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтэд түр хязгаарлалт хийгээд байна.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс иргэд хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй.
Харин иргэддээ хандан хэлэхэд, та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Дорнод аймагт тусгаарлагдаад байсан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Бээжингээс Улаанбаатарын чиглэлд ниссэн буюу Хятадад сурч байсан зургаан оюутныг тусгаарлан хянаж байна.

Түүнчлэн коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотод суралцаж байсан 31 иргэнийг Засгийн газраас авчран, ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа. Тэд ирээд 15 хонож байгаа бөгөөд хоёр удаа шинжилгээнд хамрагдсан. Ингэхэд шинжилгээний хариунууд нь сөрөг гарсан тул маргааш эмнэлгээс гаргахаар болсон.

Шинэ коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээллийг 24 цагаар өгч буй утсууд:
 Эрүүл мэндийн яам-323002
 Халдварт өвчин судлалын үндэсний төв-100, 80086829
 Зоонозын өвчин судлалын үндэсний төв-70284393
 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-18002000

Эх сурвалж: ЭМЯ

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
ээннн-750x375

Чингис хаан музейн үзэл баримтлалыг баталлаа

Next Post
china1-612x375

Хятадын Боловсролын яам тус улс даяар сургууль орох хугацааг хойшлуулсан байна

OnlineTV

Холбоотой мэдээ

261674-28092020-1601282841-287857181-800

77 хүнээс халдвар илэрлээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
30
1
0
Оюу толгой

"Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
32
1
0
Bolovsrol

Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна

OnlineTV
2021-03-052021-03-05
0
31
1
0
ub city

Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
36
0
0
Niislel

Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна

OnlineTV
2021-03-052021-03-05
0
19
0
0
Уртнасан

Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ

OnlineTV
2021-03-032021-03-03
0
154
1
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
гэрлэх ёслолын ордон4

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1.1K
ерөнхийлөгч теле5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг