Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • Гуравдугаар сард цастай шуургатай байна
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангахыг хотын дарга үүрэг болголоо
  • Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ
  • 3 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна
  • Covid-19: 46 хүнээс халдвар илэрлээ
  • Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ
  • Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ
  • Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Мэдээ ГОЛОМТ БАНКНЫ ЭДИЙН ЗАСАГЧ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ЗАЛИЛЖ ОРОН БАЙРГҮЙ БОЛГОЖЭЭ

ГОЛОМТ БАНКНЫ ЭДИЙН ЗАСАГЧ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ЗАЛИЛЖ ОРОН БАЙРГҮЙ БОЛГОЖЭЭ

2019-12-112019-12-11
0
0
0

Голомт банкны эдийн засагчид орон байраа залилуулсан иргэний асуудлыг шат шатны шүүхийн байгууллага үнэн зөв шийдвэрлэлгүй өнөөг хүртэл хохироож байгаа тухай иргэн н.Сувдмаа олон нийтэд хандлаа. Тэрээр аргаа барсандаа хөхөө өвлийн хүйтэнд хүүхдээ тэврэн төв талбайд гарч ирж байна. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон түүнд хууль шүүхийн байгууллага болон "Голомт банк"-ны удирдлагууд өнгөрсөн хугацаанд яаж хууль бус авирлал гаргасныг доор сийрүүлье.

Голомт банкны эдийн засагчаар ажиллаж байсан Аделбек нь  иргэн Уламбаяр, Энхзул нартай хамтран үйлчлүүлэгчийнхээ 140 саяын төгрөгийн өртөг  бүхий орон сууцыг залилж хохироосон хэрэг 2013 оны 8-р сард гарчээ. Гэтэл өнөөдрийг болтол хохирсон иргэний гомдлыг Монгол банкнаас томилогдсон шинжээч, ЧД-ийн прокурорууд нь хэргийг нь үл огоорч явснаас хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгажээ. Шүүх, прокурор, Монгол банк,  төр засаг түүнийг даган хирсэн банкны бохир сүлжээний золиос болж, эд хөрөнгө сэтгэл санаагаараа хохирч яваа иргэн бидэнд хандсан юм.

МОНГОЛ БАНКНААС  ТОМИЛОГДСОН ШИНЖЭЭЧИД БОЛОН ЧД-ИЙН ПРОКУРОРУУД АВЛИГА АВСАН УУ?

Анх 2013 оны 8-р сард иргэн Урансувдмаа 140 саяар үнэлэгдэх орон сууцаа Уланбаярт худалдахаар болжээ. Тэрээр Голомт банкаар дамжуулах ипотекийн зээл гаргуулахаар болсон байна. Тухайн үед Голомт банкны Тэнгис салбарын зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Аделбек нь таны зэлийн асуудал шийдэгдэх учраас орон сууцаа худалдаж буй Уланбаярын эхнэр Энхзулын нэр шилжүүүлж худалдах худалдан авах гэрээг хийлгүүлсэн байна. Удахгүй зээл гарах учир та Голомт банканд данстай байх ёстой гэж Аделбек нь итгүүлсний үндсэн дээр данс нээлгэтэл иргэн Уланбаяртай хамтран эзэмшигчийн дансыг өөрийнх нь зөвшөөрөлгүй нээж, хамтран үйлчлүүлэгчээ залилах аргаа олжээ. Удалгүй Голомт банкнаас байрных нь 70 хувь болох 78 сая төгрөгийн  зээлийн асуудал шийдэгдсэн ч иргэн Уланбаяр түүний  эхнэр Энхзул, тус банкны Тэнгис салбар дахь эдийн засагч Аделбек нар хамтран залилж нэгэн эд хөрөнгө сэтгэл санааны асар их хохирол учруулаад зургаан жил болчихжээ. . Голомт банкны зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Аделбек нь залилан мэхлэх санаа дахин сэдэж үйлчлүүлэгчийнхээ бас нэгэн байрны гэрчилгээг барьцаанд тавиулж 4 өрөө байрны ипотекийн зээлд хамруулчихжээ.

Энэ асуудлаар өмгөөлөгч хөлсөн 6 жилийн турш хууль шүүх, банкны асуудал хариуцсан төрийн төлөөлөл Монгол банканд хүртэл хандаж шинжээч томилуулжээ. Харамсалтай нь 2017 онд томилогдсон төв банкны шинжээч Однаран нь Голомт банкны эдийн засагч Аделбек нь зээл олгох журам зөрчөөгүй байна гэсэн худал дүгнэлт үйлджээ гэж өмгөөлөгч нь хэллээ. Дахин шинжээч томилуулах хүсэлтээ ЧД-ийн прокурор Наранбаатар Булганцэцэг нарт явуулсан ч удаа дараа хойшлуулах шийдвэр гаргаснаар энэ хэргийн хөөн хэлэлцэх таван жилийн хугацааг дуусгажээ. Аргаа барсан үйлчлүүлэгч нь АТГ-т ханджээ. 2018 онд АТГ-аас МБ-ны шинжээч Однаранд хэрэг үүсгэн шалгаад Аделбек нь зээлийн журам  зөрсөн гэж үзээд дахин шинжээч томилуулсан байна. Гэтэл МБ бүрэлдэхүүнтэй шинжээч нэрийдлээр хэргийг бас л алгуурлаж байгаа тухай гомдоллоо.

Мөнгө улаан нүд цагаан болсон энэ нийгэмд банкны зээлийн эдийн засагч нь залилан хийж, тэр хэргийг нь энэ асуудлыг хянаж шалгах үүрэгтэй Монгол банк нь худлаа дүгнэлт үйлдэж, хууль шүүх прокурорууд нь авлигад идэгдэн энгийн иргэдээ хохироодог залилангийн сүлжээ нүүрлэснийг дээрх хэрэг харуулж байгаа юм. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон иргэн хаана хэнд хандах учраа олж ядан хөхөө өвлийн хүйтэнд хүүхдээ тэврэн төр засгаас тусламж хүсч байна. Хууль шүүхийн байгууллагуудыг үнэн зөв шийдвэр гаргатал тэмцэхээ илэрхийллээ.

Сэтгүүлч: Ц.БУЯННЭМЭХ

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
5ed552fc6b55d042827ddfc1b62639ac

Айлчлал, үр дүн: Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар тохиролцжээ

Next Post
хийн хоолой 03

ХИЙН ХООЛОЙ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ МАШ ТОМ ХӨШҮҮРЭГ БОЛНО

OnlineTV

Холбоотой мэдээ

Цаг агаар

Гуравдугаар сард цастай шуургатай байна

OnlineTV
2021-03-012021-03-01
0
7
0
0
УБ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангахыг хотын дарга үүрэг болголоо

OnlineTV
2021-03-012021-03-01
0
32
1
0
Товчоод

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ

OnlineTV
2021-03-012021-03-01
0
17
1
0
тандалт

3 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна

OnlineTV
2021-03-012021-03-01
0
14
1
0
амба

Covid-19: 46 хүнээс халдвар илэрлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
16
0
0
тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
12
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг