Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 77 хүнээс халдвар илэрлээ
  • "Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ
  • Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
  • Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ
  • Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна
  • Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ
  • Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
  • Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Мэдээ МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

2019-10-292019-10-29
0
0
0

Тэртээ 1639 онд Халхын сайхан хангай, говь хосолсон Их, Бага Монгол уулсын дунд, эртнээс нааш рашааны увидастай гэгддэг Ширээт цагаан нуурын хөвөөнөө "Өргөө" шар бүсийн ордыг байгуулснаар өнөөгийн Монгол Улсын нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй. Үндэсний түүх, соёл, өв уламжлалаа мэддэг, хүндэтгэн дээдэлдэг ард түмний төрт ёс нь өндөр, түмэн олон нь өөдрөг тэнүүн, тусгаар тогтнол нь бат бэх байдаг. Тиймээс төрт ёсны уламжлал, үнэт зүйлээ улам бэхжүүлж, хамгаалах нь чухал.

Он жилүүдийн урсгал, ороо бусгаа цагийн нугачаан дунд баларч бүдгэрэлгүй өнөөгийн хөгжлийн түүхийг бүтээж, өнө холын ирээдүй рүү зорьж буй нийслэл хотынхоо түүхэн замналаар энэ л өдөр бид бахархахгүй байхын аргагүй билээ.

Нийслэл хот маань үүсэн байгуулагдсанаасаа хойш 30-аад жилийн дотор 28 удаа нүүдэл суудал хийсний эцэст 1778 онд Хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө буюу Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий хэмээх энэ газарт төвхнөсөн  түүхтэй. Түүнчлэн дотоодын хямралаас улбаатай халдлага дайралтад өртөн, бүтээн байгуулсан сод бүхнээ сүйтгүүлсэн гэх зэргээр хүнд бэрх зам бишгүй туулсан.

Зуу гаруйхан жилийн өмнө Төв Азийн нүүдэлчдийн эсгий хот байсан Улаанбаатар нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээн дуудуулах хүртэл хөгжин дэвжихэд бидний өвөг дээдсийн оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэл өгүүлшгүй их. Суурин соёл иргэншлийн нөлөөгөөр өдгөө нийслэл хот маань хүн амын төвлөрлөөс үүдэлтэй олон асуудал бэрхшээлтэй тулгараад байна. Гэхдээ монголчууд бид "Хүн нэмбэл хүнс нэмнэ" хэмээн бэлгэшээдэг ард түмэн билээ. Хот төлөвлөлт, хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, тууштай хэрэгжүүлж чадвал өнөөгийн хүндрэл бэрхшээлийг олны хүчээр даван туулж, өөрсдийн үндэсний онцлогоо шингээсэн, тив дэлхийд өрсөлдөх чадвартай хотыг цогцлоон байгуулах боломжтой. 

Энэ цаг үед улсын хөгжлийн зүтгүүр болж яваа Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид Та бүхнийг нийслэл хотынхоо хөгжлийн төлөө элгэн халуун сэтгэлээр хандаж, хамтдаа хүчээ нэгтгэн урагшлахыг хүсэн ерөөе. Уулс тийшээ хаяа тэлж, үүлс дээшээ дээвэр тулсан Улаанбаатар хотын маань түүх зуун зуунаар өртөөлөн зузаарч, хөгжлийн чимээ нь дэлхийд цуурайтах болтугай.   

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
1-35

Угаарын хийн хордлогоос сэргийлье

Next Post
шагнал 02

"ХАРАНГА" ХАМТЛАГААС ХОЁР ГАВЬЯАТ ТӨРЛӨӨ

OnlineTV

Холбоотой мэдээ

261674-28092020-1601282841-287857181-800

77 хүнээс халдвар илэрлээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
28
1
0
Оюу толгой

"Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
28
1
0
Bolovsrol

Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна

OnlineTV
2021-03-052021-03-05
0
29
1
0
ub city

Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
34
0
0
Niislel

Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна

OnlineTV
2021-03-052021-03-05
0
17
0
0
Уртнасан

Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ

OnlineTV
2021-03-032021-03-03
0
133
1
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
гэрлэх ёслолын ордон4

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1.1K
ерөнхийлөгч теле5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг