Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 77 хүнээс халдвар илэрлээ
  • "Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ
  • Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
  • Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ
  • Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна
  • Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ
  • Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
  • Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Цаг үе, үйл явдал ТЕГ: ФАТФ МОНГОЛ УЛСЫН ЭСРЭГ ЧИГЛЭСЭН ЯМАР НЭГЭН ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ

ТЕГ: ФАТФ МОНГОЛ УЛСЫН ЭСРЭГ ЧИГЛЭСЭН ЯМАР НЭГЭН ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ

2019-10-232019-10-23
0
0
0

Монгол Улсын хувьд 2017 оны МУТСТ тогтолцоонд хийсэн харилцан үнэлгээний тайлангаас хойш ФАТФ, АРG-ээс өгсөн зөвлөмжид заасан техник хэрэгжилт болон үр дүнтэй байдлыг сайжруулахтай холбоотойгоор тодорхой ажлууд хийж үнэлгээгээ ахиулсан.

ФАТФ нь МУТС-тэй тэмцэх, дэлхийн санхүүгийн системийг хууль бус мөнгөн хөрөнгийн урсгалаас хамгаалах чиглэлээр бодлого боловсруулж, түүнийг дэлгэрүүлэх чиг үүрэгтэй бөгөөд МУТС-тэй тэмцэх олон улсын стандартыг тогтоож түүнийг хэрэгжүүлэхийг дэлхийн улс орнуудад зөвлөдөг.

Монгол Улс нь газарзүйн байрлалын хувьд ФАТФ-ын бүсийн байгууллага болох Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг /АРG/-т харъяалагдаж тус байгууллагад гишүүнээр элссэн. Улмаар ФАТФ-аас гаргасан 40 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлүүлж энэ хүрээнд ФАТФ, АРG-ээс Монгол Улсад нэмэлтээр хүргүүлсэн дараах ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон:

  1. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх;
  2. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж, шүүхээр шийдвэрлүүлэх;
  3. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх;
  4. Хориг арга хэмжээг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэи нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх зэрэг

Монгол Улс нь эдгээр ажлыг тоггоосон хугацаанд хурдан хийж гүйцэтгэх үүрэг хүлээж буй бөгөөд ФАТФ болон түүний бүс нутгийн байгууллагууд уг ажлын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах юм.

ФАТФ-ын ээлжит хурлын шийдвэрт "ФАТФ-аас Монгол Улсын эсрэг ямар нэгэн эрчимтэй хяналт хэрэгжүүлэхийг (enhanced due diligence) бусад улс орон, байгууллага, хуулийн этгээдүүдэд уриалахгүй бөгөөд эрсдлийн үнэлгээ хийхдээ Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд илэрсэн учир дутагдалтай асуудлуудыг харгалзан үзэхийг зөвлөмж болгосон байна.

Хэдийгээр Монгол Улсыг ФАТФ-ын хяналтад оруулсан ч дээр дурдсанаар энэхүү хяналтын хүрээнд Монгол Улсын эсрэг чиглэсэн ямар нэгэн эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ байхгүй, эрчимтэй хөндлөнгийн хяналт шаардахгүй, бусад улс орнуудаас шахалт үзүүлэх асуудал байхгүй.

Иймд Монгол Улсын хувьд:

  1. Санхүү, эдийн засгийн харилцаанд цочроо үүсэхгүй;
  2. Гадаад төлбөр тооцоо саатахгүй, санхүүгийн хэвийн зуучлал, эдийн засгийн өсөлт, төгрөгийн тогтвортой байдлыг алдагдуулах нөхцөлийг үүсгэхгүй
  3. Валютын урсгал, хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд нөлөө үзүүлэхгүй;
  4. Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй олон улсын банк, санхүүгийн байгууллагууд бизнесийн харилцаанд орохдоо онцгойлон хяналт тавихгүй юм.

Дээрх хяналтын жагсаалтаас гарахын тулд ФАТФ-аас Монгол Улсад даалгасан нэмэлт ажлын төлөвлөгөөг богино хугацаанд хэрэгжүүлж үр дүн гаргах хэрэгтэй.

Энэ хүрээнд Монгол Улсын мөнгө угаах болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран "ФАТФ болон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гаргасан шууд хэрэгжилтийн үр дүнтэй байдлыг сайжруулах нэмэлт ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, УИХ-аас "Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль"-ийг баталсан нь төлөвлөгөөнд тусгасан ажлыг биелүүлж ахиц гаргахад нөлөөлсөн нэг чухал ажлын үзүүлэлт юм.

Монгол Улсын хувьд төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлж ахиц гаргах хэрэгтэй бөгөөд энэхүү ажлын тайлангаа 2 сар тутам бичгээр тайлагнаж, 3 сар тутамд биечлэн хамгаална.

Эх сурвалж:   Тагнуулын Ерөнхий Газар

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
191012095937-tokyo-exlarge-169

"Хагибис" хар салхи Японд хөрсний нуралт үүсгэж одоогоор 10 хүн амь эрсджээ

Next Post
1-35

Угаарын хийн хордлогоос сэргийлье

OnlineTV

Холбоотой мэдээ

шинжилгээ зу

Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

OnlineTV
2021-03-032021-03-03
0
34
1
0
sarkozi

Николя Саркозид гурван жилийн хорих ял оноов

OnlineTV
2021-03-022021-03-02
0
18
0
0
ganzo

Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төр даахгүй

OnlineTV
2021-03-022021-03-02
0
28
1
0
zurkh martahgui batlamj

Өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг боллоо

OnlineTV
2021-03-022021-03-02
0
31
1
0
тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
15
0
0
tsergiin emneleg vactsin

Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
12
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг