Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 77 хүнээс халдвар илэрлээ
  • "Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ
  • Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
  • Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ
  • Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна
  • Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ
  • Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
  • Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home ТАНИЛЦ: МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ РОБОТ ХУУЛЬЧ "АГИРЭ"

ТАНИЛЦ: МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ РОБОТ ХУУЛЬЧ "АГИРЭ"

МОНГОЛ ЗАЛУУС ЭХ ОРОНДОО БАХАРХАЛТАЙГААР БҮТЭЭВ

Танд Робот хуулийн зөвлөгөө өгнө гээд төсөөлдөө. Тэгвэл ийм боломжийг Монгол залуус бидэнд олгож байна. Шинэ үеийн төлөөлөл болсон залуучууд ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН хэмээх хуулийн фирм ажиллуулдаг юм байна. Хийж буй ажлынхаа туршлага буюу 140 гаруй загвараар боловсруулсан хөдөлмөрийн бүх төрлийн гэрээ, хэлцэл хуулийн фирмийнхээ дата дээрээ үндэслээд олон нийтэд хуулийн зөвлөгөө мэдээллийг өгөх боломжтой "Хуульч Робот" бүтээжээ. Компьютер, таблет, гар утасаа ашиглан "Агирэ" нэртэй робот хуульчаас  зөвлөгөө, мэдээлэл авах боломжийг Монголчууддаа олгосон залуусаар бахархаж байна. Цаашлаад үүрэн утасны операторуудтай хамтраад интернет хэрэглэдэггүй хүмүүст ч мессежээр мэдээлэл хүргэж болохоор ажиллаж байгаа юм байна.  

МОНГОЛЫН АНХНЫ РОБОТ ХУУЛЬЧ "АГИРЭ"

"IGeree" нь мэргэжлийн хуульчийн үзүүлдэг хууль зүйн бүх төрлийн үйлчилгээг илүү оновчтой байдлаар хүргэх дэвшилтэт технологид суурилсан хөдөлмөрийн эрх зүйн цогц платформ юм гэж  "АГИРЭ" роботыг бүтээлцсэн залуус онцолж байна. Уг роботын хүчин чадал нь одоогийн байдлаар хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, тушаал, шийдвэр зэрэг хөдөлмөрийн харилцаанд шаардагдах баримт бичгийг тухайн хүний оруулсан өгөгдлийн дагуу 5-7 минутад л боловсруулах байдлаар програмчилжээ. Зөвхөн чатбот байдлаар дээрх сэдвийн хүрээнд иргэний сонирхсон асуултанд хариулж байна. Хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа тул   Роботын хүчин чадлаар ажиллахад хугацаа шаардлагатай байгааг ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН-ийн туслах  хуульч Ж.Нямбаяр онцолсон.   

 "АГИРЭ" ДАВУУ ТАЛ НЬ:

-Хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой мэдээллийг хиймэл оюун ухаанд суурилсан чатботоор дамжуулан 7 хоногийн бүх өдөр 24 цагийн турш өгнө

-Нэгэн зэрэг хэдэн ч хэрэглэгч хаанаас ч холбогдож болно

-Үнэ төлбөргүй

-Дахин давтагдахгүй 1200 шийдлийг 87.5 хувиар  таньж, бичгэн зөвлөгөө өгнө

Харин "АГИРЭ" нь одоогийн байдлаар:

- хөдөлмөрийн хууль тогтоомжоос бусад асуудлаар нэг ч үг, утга илэрхийллийг ойлгохгүй

-Үйлчлүүлэгчийн сэтгэл зүйг ойлгохгүй

Цаашид  "IGeree" нь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бүх гэрээ хэлцлийг боловсруулж, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна компани байгуулах, хувьцаа эзэмшигчдийн болон хувьцаа шилжүүлэх гэрээг хийх мэтээр хүчин чадал нь улам сайжирахнээ.

Мөн "IGeree" робот хуульч нь төрийн бүх шатны байгууллагуудад хуулийн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. ЭмДиЭс энд ХаанЛекс хэмээх хуулийн фирмийн залуус цаг үетэйгээ хөл нийлүүлэн технологийн салбарт манлайлж, Эх орондоо хамгийн анхны хуульч роботыг бүтээсэн нь энэ юм.  

Сэтгүүлч: Ц.Буяннэмэх

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
гэрлэх ёслолын ордон4

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K
ерөнхийлөгч теле5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг